Jump to content

Ингэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ингэ нь ботголох насны тэмээ, таваас дээш насны эм тэмээ юм.

Монгол орны говийн бүс нутагт тэмээн сүргийг өсгөж үржүүлдэг. Ингэ нь жил өнжиж ботголдог тул бусад малаас өсөлт удаан байдаг. Арчилгаа маллагаа дутагдвал төл бүр мал болох магадлал багатай учир хариулага, арчилгааг ихээхэн шаарддаг. Говийн ард түмэн ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно гэж үздэг.

Монголчууд хэн нэгнийг хаашаа ч юм алга болохыг "шилрэх" гэдэг. Энэ нь ингэ шилрэхээс үүдэлтэй. Ингэ шилэрнэ гэдэг нь ингэ ботголох болсон үедээ бие тавгүйтэн ижил сүргээсээ салан хол яван одохыг хэлдэг. Боос ингэ ботголох болохоороо нэг л тогтворгүй болж, хөл нь хөнгөрөн, алсыг харж, ийш тийш алхлан ижлээсээ сэм салж, хол явахыг шилрэх гэнэ. Шилэрсэн ингэ ботгоо осгоож төл алдах магадлал өндөр тул өдөрт хариулж, шөнөд уяж хөллөх зэргээр сайн хамгаалах хэрэгтэй.

Ингийг бараг наймдугаар сараас эхлэн саагаад дараа жилийн долоодугаар сар хүртэл саана. Б.Бааст.

"Ботго нь эндсэн ингэн тэмээ

Борхон толгодыг ганхтал буйлна

Боривоо хөштөл алсыг харуулдаад

Босоо салхинд нь горьдонгүй минь буйлна..." Ингэн тэмээний буйлаа дууны үгээс, Sweetуmotion хамтлаг

"...Ингэн тэмээний нүд шиг

Булаг шанд нь бүлээн

Элсэн хонгор говьдоо

Эхийн сүү шиг мэлтэрнэ..." Тэмээн сүргийн говь дууны үгээс

Малын соёл (Тэмээ)[permanent dead link]