Индра Кибер Сургууль

Индра кибер институт
Байршил
Map
Улаанбаатар хот, Чингэлтэй, 4-р хороо
Солбицол47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278Солбицол: 47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулагдсан2019
Үүсгэн байгуулагчЖ.Шижир
ЗахиралД.Бямбасамбуу
Анги3
Сурагчдын тоо100 орчим
ХэлМонгол хэл, Англи хэл
Вэб сайтindracyber.com

Индра кибер сургууль нь Монгол улсын Улаанбаатар хотод байрладаг сургууль юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Индра кибер сургууль анх Энэтхэг улсын Бангалор их сургууль, SRM сургууль, Amjora компанитай Монгол улсын Том-Амжилт ХХК 2017-2018 оны хооронд хийсэн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2018 онд Энэтхэгийн их сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тухайн жилдээ програм хангамж, график дизайны мэргэжлээр Энэтхэгийн Бангалор их сургуулийн баклаврын түвшний сургалтыг монгол залууст таниулан үйл ажиллагаа явуулж байжээ.

2019 оноос богино хугацаанд бага төлбөрөөр суралцах хүсэлтэй оюутан залуусын хэрэгцээ шаардлагаар Энэтхэгийн их сургууль нь 1 жилийн хугацаанд суралцаж тус сургуулийн мэргэжлийн дипломтой төгсөх мэргэжлийн сургалтын чиглэлд шилжсэн ба 2023 оноос программ хангамж, график дизайн, дижитал маркетер мэргэжлүүдээр ОУ-ын сертификатын шалгуур хангасан хөтөлбөртэйгөөр Индра кибер сургууль нэрээр шинэчлэгдэн ажиллаж байна.

Одоо[засварлах | кодоор засварлах]

Программист, график дизайнер, дижитал маркетер мэргэжлүүдээр 110 суралцагч, 15 багш, ажилчинтайгаар 2023-2024 хичээлийн жилд үйл ажиллагаа явагдаж байна.

Сурах орчин[засварлах | кодоор засварлах]

Нийт 200 суралцагч хичээллэх сургалтын байр, Монгол дахь хамгийн том рендер фарм, амралтын өрөө, мини фитнес бүхий өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээнд бүрэн холбогдсон сургалтын орчинтой ба 2024 онд спортын заал барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.

Нэмэлт хөтөлбөр, дугуйлан[засварлах | кодоор засварлах]

  • Англи хэлний IELTS hunter клуб
  • Themeforest Freelancer team
  • Ширээний теннис
  • Сагсан бөмбөг
  • Гар бөмбөг

Хамтын ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Индра кибер сургууль нь гадаад, дотоодын боловсролын ба бизнесийн байгууллагуудтай олон талт хамтын ажиллагаатай. Үүнд:

2017 он Энэтхэгийн Бангалор их сургууль, SRM сургууль хөтөлбөр хэрэгжүүлэгч

2022 он Amjilt LMS, ERP систем хөгжүүлэлтийн хамтын ажиллагаа

2023 он Австралийн дижитал маркетинг институт хөтөлбөр хэрэгжүүлэгч

2023 он Meta программист болон сошиал медиа маркетерын жишиг хөтөлбөр