Инноваци

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Иннова́ци, (англ. innovation)- зах зээлд шаардлагатай байгаа аливаа бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааны үр өгөөжийг чанарыг нэмэгдүүлж буй шинэ бүтээл юм. Нэг ёсондоо хүний оюун ухааны үйл ажиллагаа, бүтээлч, уран сэтгэлгээний үр дүнд бий болсон нээлтийг хэлж байгаа юм.

Австри, америкийн эдийн засагч, улс төр, нийгэм судлаач Йозеф Алоиз Шумпетер (1883–1950) анх энэ ойлголтыг эргэлтэнд оруулсан байдаг.  Тэрээр Эдийн засгийн өсөлт –тодорхой хугацаанд нэг л бүтээгдэхүүн буюу үйлчилгээг үйлдвэрлэж нэмэгдүүлээд байх болон түүнийгээ л хэрэглээд байх явц.  Эдийн засгийн хөгжил бол өмнө тухайн орчинд байгаагүй, өмнө хэн ч мэддэгүй байсан ямар нэг шинэ бүтээгдэхүүн шинэ зүйл бий болгох явдал өөрөөр хэлбэл инноваци гэж тайлбарласан байна. 

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Innovation – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Инноваци – Энэ үгийг тайлбар толиос харна уу