Jump to content

Интранет

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Интранет (Англи: intranet) гэдэг нь интернэт протокол хэрэглэн үүсгэсэн, вэб браузер ашиглан хандах зориулалттай төвлөрсөн удирдлагатай сүлжээ юм. Сүлжээний админ нь хандалтын эрхийг зөвхөн тодорхой хэсэг хэрэглэгчдэд зориулан хаадаг бөгөөд ихэвчлэн тодорхой нэг байгууллагын хүрээнд байгуулагдсан компьютерын TCP/IP протокол дээр үндэслэгдсэн дотоод сүлжээ байдаг. Гаднаас нь харахад интернэттэй адилхан, гагцхүү мэдээллээр хангаж буй хүмүүсийн тоогоороо ялгаатай. Интернэт рүү дэлхийн сая сая хүн ханддаг бол интранетэд зөвхөн тухайн байгууллагын сүлжээний хүмүүс хандана. Маш олон байгууллага боловсронгуй өргөн тархсан интранеттэй болсон. Интранетийг байгууллага дотооддоо дэлгэрэнгүй өгөгдлийн солилцоо хийх, хамтын ажиллагаагаа сайжруулах, зөвхөн тухайн хэрэглэгчдэд зориулагдсан мэдээллийг өгөх, интернэт рүү холбогдох холбоос байдлаар ашиглаж байна. Интранет бол байгууллагын дотооддоо ашигладаг интернэтийн сүлжээ гэж хэлж болно. Өгөгдлийн шифрлэлт, firewall хамгаалалтын системүүд нь үндсэн хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байдаг.