Мэдээлэл зүй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Информатик» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт

Мэдээлэл зүй буюу Информатик нь мэдээлэл боловсруулалт болон мэдээллийн системийн инженерчлэлийг практик хэрэглээ болгодог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан нь бүтэц, алгоритм, горим, байгалийн болон хиймэл системүүдийн ажиллагааг судалдаг. Мөн өөрийн ерөнхий болон онолын үндэслэлийг гаргахаас гадна бусад салбарын үндэслэлүүдийг ашигладаг. Компьютер үүсч бий болсноос хойш хувь хүн болон байгууллагууд тоон мэдээллийг улам ихээр боловсруулах болсон. Энэ нь танин мэдэхүйн болон нийгмийн асуудлыг мэдээллийн технологийг ашиглаж судлах информатикийн салбар үүсч хөгжихөд нөлөөлсөн.

Анагаахын информатик, биоинформатик гэх мэтээр тухайн салбарын нэртэй хамт хэрэглэх нь информатикийн тусгай төрлийг тэр салбар дахь мэдээлэл, мэдлэг, өгөдлийг боловсруулахтай холбож өгч байгаа явдал болно. Өөрөөр хэлбэл информатикийн ойлголтууд болон онолуудыг бусад салбаруудыг баяжуулахад хэрэглэж байна гэж үзэж болно.

Информатик хэмээх нэрийн учир[засварлах | edit source]

1957 онд Германы эрдэмтэн Карл Штейнбах өөрийн бичсэн “Информатик: Автомат мэдээллийн боловсруулалт” гэдэг өгүүлэлдээ информатик гэдэг үгийг анх хэрэглэсэн. Информатик гэдэг үгийн англи хувилбар нь голдуу компьютерийн шинжлэх ухаантай адилаар хэрэглэгддэг. Үнэн хэрэг дээрээ компьютерийн шинжлэх ухаан нь информатикийг бодвол математик рүү чиглэсэн хандлагатай байдаг.

1962 онд Филипп Дрейфус, мөн “Информатикс Генерал АйЭнСи” компанийг үндэслэн байгуулагч Волтер Бауэр нар информатик гэдэг үгийн франц хувилбарыг мэдээллийг хадгалах, боловсруулах компьютерийн хэрэглээнд хамааруулж анх хэрэглэсэн.

Энэ нэр нь автоматаар мэдээллийг боловсруулах шинжлэх ухааныг тайлбарлахад хэрэглэгддэг. Бусад шинжлэх ухааны нэрнүүдийн авдаг “ик” дагаврыг информэшн гэдэг үг авч мэдээллийн шинжлэх ухаан болон мэдээлэл боловсруулах практик хоёрыг хамтад нь агуулсан шинжлэх ухааны нэр томьёо болсон болно. Internet

Худалдааны тэмдэгт[засварлах | edit source]

Informatics худалдааны тэмдэгт[1] нь Америкийн Нэгдсэн Улсын Informatics Inc. компанийн нэр дээр байдаг. 2006 оны 10-р сард "информатик" гэдэг худалдааны тэмдэгт дангаараа (уг үг орсон хувилбар байсан) байхгүй байсан.

Холбоотой салбарууд[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]

Бусад холбоос[засварлах | edit source]

Wiktionary
Wiktionary: Мэдээлэл зүй – Энэ үгийг тайлбар толиос харна уу