Мэдээллийн систем

Мэдээллийн систем бол биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл бөгөөд түүний бусад системүүдээс ялгарах гол онцлог бол зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажилладаг. Иймээс мэдээллийн системийг ерөнхий байдлаар нь байгууллага, бизнесийн системийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; шийдвэр гаргалтыг үр ашигтай, оновчтой байлгах; нөөцийг үр ашигтайгаар зөв хуваарилах гэсэн зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо өгөгдөл, мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой мэдээллийг нь буцаан өгдөг. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах үйл ажиллагаа буюу процессууд -ын нэгдэл юм.

Үүнээс үзэхэд мэдээллийн систем нь зөвхөн мэдээллийг боловсруулах технологи биш, түүнийг хариуцан ажиллуулах, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улмаар удирдан зохион байгуулах хүмүүсийг, системийн бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, цаашилбал мэдлэгийг ашиглахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа, дүрэм журмуудыг агуулна.

Мэдээллийн систем нь орчноосоо тусгаарлагдсан, бизнесийн үйл ажиллагаа болон бусад системүүдтэй харилцан хамааралгүй бие даасан байдлаар ажилладаггүй. Байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд мэдээллийн системийг төрөл бүрийн зорилгоор хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан ашигладаг. Жишээлбэл: худалдааны байгууллага нь өөрийн зорилтот үйлчлүүлэгчээ тодорхойлох зорилгоор борлуулалтын мэдээг бүртгэхээс өгсүүлээд бизнесийн үйл ажиллагааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд өргөнөөр ашигладаг.

Мэдээллийн систем нь байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, автоматжуулах, удирдлагыг шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллээр цаг тухайд хангах, мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгох нэгэн төрлийн хэрэгсэл юм.

Мэдээллийн систем гэдэг нь мэдээллийг боловсруулж хөгжүүлдэг компьютер болон хүмүүсийн оролцооноос бүрдсэн систем юм. Энэ нэр томьёог заримдаа компьютерийн систем, компьютержсэн мэдээллийн санг ажиллуулдаг программ хангамж гэх хязгаарлагдмал хоёрхон зүйл дээр ашигладаг. Мэдээллийн систем гэдэг ухагдахууныг ихэвчлэн эрдэм шинжилгээний судалгаанд ашигладаг ба мэдээллийг цуглуулах, бий болгох, түгээх, ашиглах гэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын харилцаа холбоо, хүмүүс, техник хангамж, программ хангамж бүхий цогц систем гэж ойлгож болно.

Мэдээллийн систем нь үйл ажиллагааны болон удирдлагын шийдвэр гаргалтанд туслах зорилготой байдаг. Өргөн утгаараа, энэ нэр томьёо нь байгууллагын хэрэглэгчдийн мэдээллийн харилцаа холбооны технологи гэсэн ойлголтонд хамаарагдах бa хүмүүс ихэвчлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү технологийг ашигладаг байна. Зарим судлаачид мэдээллийн систем, компьютерийн систем, бизнесийн үйл ажиллагааны ялгааг маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Үүнд: мэдээллийн систем нь МХХТ(Мэдээллийн Харилцаа Холбооны Технологи)-ийн бүрэлдэхүүн хэсэг боловч яг ч МХХТ-той нягт холбоотой биш байдаг байна.

Харин Мэдээллийн Систем нь мэдээллийн технологитой ямар хамааралтайд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин мэдээллийн систем нь бизнесийн үйл ажиллагааг хянахад тусалдаг. Олон төрлийн давуу талыг бий болгодог мэдээллийн системийн бас нэгэн төрөл бол ажлын систем юм. Ажлын систем гэдэг нь хэрэглэгчдэд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, хүргэх зорилгоор эх үүсвэрийг ашиглан үйлдвэрлэл болон үйл ажиллагаандаа бэлддэг хүмүүс, машины цогц систем юм. Мэдээллийн систем нь боловсруулах (дамжуулах, хадгалах, сэргээх, ашиглах, харуулах) мэдээлэлд зориулан үйл ажиллагаа явуулдаг ажлын систем юм.

Ийм учраас мэдээллийн систем гэдэг нь нөгөө талаас үйл ажиллагааны систем болон мэдээллийн тогтолцоо хоёрын хоорондын хамаарал. 

Түүх[засварлах | кодоор засварлах]

Silver Et Al (1995) нь программ хангамж, техник хангамж, өгөгдөл, хүмүүс, үйл ажиллагааг багтаасан мэдээллийн системийн талаарх элемэнтийг бий болгосон. Zheng нь байгаль орчин, хил хязгаар, зорилго, харилцан үйлчлэл зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн системийн элемэнтийг үйл ажиллагаандаа нэмэн мэдээллийн системийн нэгэн төрлийг бий болгожээ. “ Мэдээллийн системийн мэргэжилтнүүд бизнес дэх болон бусад аж ахуй нэгжийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд мэдээллийн технологийн шийдэл болон бизнесийн үйл ажиллагааг нэгтгэх тал дээр анхаарч ажилладаг” гэж АСМ тодорхойлсон байна.

Мэдээллийн системийн олон төрөл байдаг. Жишээ нь: ажил гүйлгээг боловсруулах мэдээллийн систем, шийдвэр гаргалтанд туслах систем, мэдлэгийн удирдлагын систем, өгөгдлийн сангийн удирдлагын систем, оффисын мэдээллийн систем гэх мэт. Мэдээллийн систем нь хүн хийхэд тохиромжгүй, нарийн төвөгтэй тооцоог хийж, олон зэрэг явагдаж байгаа үйл явцуудыг хянах гэх мэт ажлыг гүйцэтгэхэд нь хүмүүст туслах зорилготой мэдээллийн технологи юм.

Мэдээллийн технологууд нь удирдлагуудад нээлттэй хамгийн чухал бөгөөд үнэ цэнэтэй нөөц юм. Олон компаниудын хувьд Гүйцэтгэх захирал, Санхүүгийн албаны дарга, Техникийн албаны дарга, Үйл ажиллагааны захиралууд нь удирдлагыг авч ажилладаг. Түүнээс гадна тэдгээр компаниуд мэдээллийн технологи хариуцсан захирал гэдэг нэг шинэ албан тушаал бий болгосон байна. Техникийн албаны дарга нь мэдээллийн ахлах ажилтнаар ажиллаж болдог. Мэдээллийн аюулгүй байдлын ахлах ажилтан(аюулгүй албаны дарга) мэдээллийн аюулгүй байдлын тал дээр анхаарч ажиллана.

Компьютер дээр суурилсан мэдээллийн системийг бий болгохын тулд хамтарч ажилладаг үндсэн 6 бүрэлдэхүүн хэсэг нь:

1.   Техник хангамж: Компьютер болон бусад тоног төхөөрөмжүүдийг энэ ангилалд оруулдаг. Мөн оролт гаралтын төхөөрөмжүүд, хадгалах төхөөрөмжүүд, харилцаа холбооны төхөөрөмжүүд гэх мэт дагалдах төхөөрөмжүүд орно.

2.   Программ хангамж: Компьютерд байгаа бүхий программууд орно. Компьютерийн программууд нь өгөгдлөөс хэрэглэгдэхүйц мэдээлэл авч боловсруулах замаар аливаа үйлдлийн хийх дэлгэрэнгүй шаталсан дараалал юм.

3.   Өгөгдөл: Өгөгдөл гэдэг нь хэрэгтэй мэдээллээ авахын тулд боловсруулан ашиглаж байгаа түүхий мэдээ буюу баримт юм. Өгөгдөл нь компьютерт очиж боловсруулагдах хүртлээ ерөнхийдөө диск эсвэл соронзон хальс дээр компьютер уншихад хялбар байдлаар агууллагддаг.

4.   Дүрэм журмууд: Дүрэм журмууд гэдэг нь компьютерийн системийн үйл ажиллагааг зохицуулах бодлого юм. “ Дүрэм журам нь программ хангамжаас техник хангамжаар дамжин хүмүүст хүрдэг” гэдэг нь компьютерийн системд дүрэм журмын үүргийг ашиглаж байгаа нийтлэг жишээ юм.

5.   Хүмүүс: Үнэхээр хэрэгцээтэй систем байх юм бол хүмүүс түүнийг ашиглана. Ихэнх тохиолдолд системийн элементүүдийг анзаарахгүй өнгөрснөөсөө болоод мэдээллийн системийн хэрэгжилтэнд амжилт эсвэл бүтэлгүйтэл үүсдэг.

6.   Хариу үйлдэл: Энэ нь мэдээллийн системийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг, үр дүнг үзүүлэх хэмжээс болдог.(хариу үйлдэл нь функцтэй хамааралгүй)

sexy girls удирдлагын систем, түүний дээр нь шийдвэр гаргалтанд туслах систем, хамгийн дээд хэсэгт удирдлагын мэдээллийн систем байдаг. “Пирамид” загварыг өөрчилж, шинэчилж ирсээр байгаа хэдий ч анхны пирамид загварыг одоо хүртэл ашигласаар байгаа юм.  

Бусад системүүдийг дурьдвал:       

  • Өгөгдлийн сангийн удирдлага
  • Компанийн нөөцийн төлөвлөлт
  • Аж ахуй нэгжийн систем
  • Шинжээчдийн систем
  • Хайлтын систем
  • Газарзүйн мэдээллийн систем
  • Дэлхийн мэдээллийн систем
  • Албан тасалгааны автоматжуулалт

Компьютерт суурилсан мэдээллийн систем нь үндсэндээ төлөвлөсөн ажлуудын заримыг эсвэл бүгдийг нь хэрэгжүүлэхэд компьютерийг бүхэлд нь ашигладаг мэдээллийн систем юм. Компьютерт суурилсан мэдээлийн системийн хэсгүүд:

  • Техник хангамж: Мэдээллийг оруулах, боловсруулах, гаргах зэргийг хийдэг компьютер болон компьютерийн дагалдах төхөөрөмжүүд
  • Програм хангамж: Мэдээллийг боловсруулах боломж олгодог программууд
  • Өгөгдлийн сан: Холбогдох мэдээллүүдийг агуулсан файл, хүснэгт гэх мэт.
  • Сүлжээ: Олон компьютерт нөөцийг хуваарилах боломжийг олгодог холбоос систем юм.
  • Дүрэм журам

Мэдээллийн системийн дэд бүтэц нь үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болох хүмүүс, ПХ, ТХ, сүлжээ, өгөгдөлөөс  хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл мэдээллийн систем нь эдгээр дэд бүтцүүдийн үр дүнтэй харилцаанаас хамаарч байдаг бөгөөд системийн шинж чанарын нэгэн адилаар тодорхой зорилготой, хоорондоо уялдаа холбоотой байдаг.  МС-ийн загвар нь эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагаа болон уялдаа холбоо гэж ойлгож болно. 

Мэдээллийн систем нь байгууллагад дэмжлэг үзүүлдэг ба байгууллагын мэдээллийн систем, хэрэглээний программуудын цуглуулга нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарагдана. Өөр өөр төрлийн мэдээллийн систем нь олон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. Жишээ нь: НББ-ийн мэдээллийн систем, Санхүүгийн мэдээллийн систем, Үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээллийн систем, Маркетингийн мэдээллийн систем, хүний нөөцийн мэдээллийн систем гэх мэт. Санхүүгийн менежер, Нягтлан бодогчид нь санхүүжилтийн хамгийн сайн эх үүсвэр ашиглалтыг тодорхойлох, байгууллагын санхүүгийн сайн сайхныг хариуцан ажилладаг бөгөөд бүх санхүүгийн тайлан, баримт бичиг үнэн зөв гэдгийг аудит хийж, харин орлого, бизнесийн үйл ажиллагааг урьдчилан таамаглахад IT системийн ашигладаг. Байгууллагын мэдээллийн системийн бусад төрлүүдэд Функциональ мэдээллийн систем, Хэлцлийг боловсруулах систем, Аж ахуй нэгжийн нөөцийн төлөвлөлт, Албан тасалгааны автоматжуулалтын систем, Удирдлагын мэдээллийн систем, Шийдвэр гаргалтанд туслах систем, Шинжээчдийн систем, Гүйцэтгэх, Хянах самбар, Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын систем, электрон худалдааны систем ордог. Хянах самбарууд нь байгууллагын бүх менежерүүдийг дэмждэг тусгай хэлбэрийн мэдээллийн систем юм. Энэ нь менежерүүдэд цаг тухайд нь тайлан хэлбэрээр зохион байгуулагдсан мэдээллийг олж авах, хандах боломж олгодог. Шинжээчдийн систем нь тодорхой домайн нэр, чадвар, туршлага, мэдлэгийг ашиглах замаар мэргэжилтнүүдийн ажлыг хуулбарыг оролддог.

Мэдээллийн системийн хөгжүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Томоохон байгууллагын мэдээллийн системийн албууд нь хөгжүүлэлт, хэрэглээ болон байгууллагын мэдээллийн технологын програмд ихээхэн ач холбогдол өгөх хандлагатай бoлжээ. Мэдээлийн системийн хөгжүүлэлт болон хэрэглээнд хэд хэдэн арга зүй болон процесс ашиглагддаг. Олон хөгжүүлэгчид одоо үед дэс дараалалтай тодорхой үе шаттайгаар “системийн хөгжүүлэлтийн амьдралын мөчлөг” гэгддэг инженерийн арга барилыг ашиглаж байна. Мэдээллийн системийг байгууллагын дотор хөгжүүлэх эсвэл гадны байгууллагаар хөгжүүлж болно. Зарим нэг бүрэлдэхүүн хэсэг, эсвэл бүхэл системийг Аутсорсингоор хөгжүүлж болно .

Компьютер дээр суурилсан мэдээллийн систем нь Langefors-ын дараах тодорхойлолтуудыг авч үздэг. Үүнд

  • Бүртгэх, хадгалах, хэл шинжлэлийн тайлбарыг түгээх
  • Тодорхой илэрхийлэлд дүгнэлт хийх

Газар зүйн мэдээллийн систем, газрын мэдээллийн систем, гамшгийн мэдээллийн систем зэрэг нь хөгжиж буй мэдээллийн системийн жишээ боловч үүнийг өргөн утгаар нь орон зайн мэдээллийн систем гэж үзэх нь ч бий. Доор дурдагдсан үе шатуудаар системийн хөгжүүлэлт хийгдэнэ:

  • Асуудлыг илрүүлэх, тодорхойлох
  • Мэдээллийг цуглуулах
  • Шинэ системд тавигдах шаардлагыг тодорхойлох
  • Системийн дизайн
  • Системийн бүтэц
  • Системийн хэрэгжүүлэлт
  • Хяналт болон засвар

Академик чиглэл:[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн систем гэж нэрлэгддэг судалгааны салбар нь дүн шинжилгээ хийх, зураг төсөл, компьютерийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн сангийн менежмент, шийдвэр гаргахад туслах систем зэрэг олон ухагдахууныг дотроо багтаадаг. Мэдээллийн менежмент нь бизнесийн бүтээмжийн хэрэгсэл, програмууд, аппликэшин, хэрэгжүүлэлт, электрон худалдаа, дижитал хэвлэл мэдээллийн үйлдвэрлэл, уул уурхайн мэдээлэл, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх гэх мэт бизнесын үйл ажиллагааны мэдээлэлийг цуглуулах, үүнд дүн шинжилгээ хийх зэрэг практик болон онолын асуудлуудыг шийдвэрлэдэг. Харилцаа холбооны технологид харилцаа холбоо болон сүлжээний талаарх асуудлуудыг авч үздэг. Мэдээллийн систем нь компьютерийн шинжлэх ухааны салбарын хүрээнд төрөл бүрийн бизнесийн загвар, холбогдох алгоритмын үйл явцыг судалж, мэдээлэл, тооцооны онолын суурийг ашиглан бизнес, компьютерийн шинжлэх ухааны гүүр болдог. Компьютерийн мэдээллийн систем нь компьютерийн програм хангамж болон техник хангамжийн дизайн, тэдгээрийн програмууд болон нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг алгоритмын үйл явцыг судалдаг салбар юм.

Мэдээллийн системийг мөн техник хангамж, програм хангамж, өгөгдөл, хүмүүс, чанартай мэдээллийг хамтран боловруулах журмын цуглуулга гэж тодорхойлж болно.

Эдийн засгийн загварт үзүүлэх нөлөө:[засварлах | кодоор засварлах]

  • Микро эдийн засгийн онолын горим
  • Хэлэлцлийн зардлын онол
  • Хүчин зүйлийн онол

Холбогдох чиглэлүүдээс мэдээллийн системийг ялгах нь:[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн системийн мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн шинжлэх ухаан болон бизнестэй холбогдох хоорондын хамаарал

Компьютерийн шинжлэх ухаантай төстэй бусад салбарууд нь мэдээллийн системийн салбарын анхдагч эсвэл үүнтэй холбоотой гэж андуурагдах нь элбэг. Мэдээллийн системийн судалгааны домэйн нь байгууллага ба нийгэмд мэдээллийн системийн үзүүлж буй нөлөөлөл, хөгжүүлэлт, хэрэглээг тодорхойлох нийгмийн болон технологын үзэгдлийн онол болон дадлага юм. Чиглэлийн хил хязгаар нь нэлээд давхцаж байж болох ч, үйл ажиллагааны чиглэл, зорилго, мөн чиг баримжаагаар ялгагддаг.

Өргөн хүрээнд мэдээллийн систем гэх нэр томьёо нь нийгэм болон байгууллагатай холбоотой мэдээллийг хэрэглэх, түгээх, хадгалах, цуглуулах, боловсруулах стратегын, удирдлагын болон үйл ажиллагааны зохион байгуулалтын хүрээг авч үздэг судалгааны салбар юм. Энэхүү нэр томьёо нь ашгийн бус байгууллага, засгийн газрын агент, аж үйлдвэрийн мэдээллийн системийн зохион байгуулалтын үйл ажиллагааг тодорхойлоход мөн хэрэглэгддэг. Мэдээллийн систем нь ихэвчлэн алгоритмын үйл явц, технологи хоёрын хоорондын харилцааг хэлдэг. Энэ нь байгууллагын хил хязгаарын хооронд эсвэл дотор тохиолдож болно. Мэдээллийн систем нь байгууллагын ашигладаг технологи ба байгууллагууд технологитой хэрхэн харьцдаг, байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд технологи хэрхэн ашиглагддаг талаар судалдаг. Мэдээллийн систем нь үүний үйл ажиллагааний бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн технологийг өөртөө агуулдаг ба мэдээллссийн систем нь мэдээллийн технологиос салангид ойлголт юм.

Энэ арга барилын нэг асуудал нь олон нийтийн сүлжээ, компьютерийн тоглоом, гар утасны хувийн хэрэглээ гэх мэт ICT-гийн бус хэрэглээг мэдээллийн системийн салбарлуу орохоос сэргийлж байгаа. Ойролцоох салбаруудыг мэдээлийн системийн салбараас ялгахийн тулд мөн "Бодит байдал дээрх ямар үзэл баримтлал мэдээллийн системийн салбар болон бусад салбарт хамгийн их утга учиртай байна вэ?” гэсэн асуултыг асуух хэрэгтэй. Энэ үзэл санаа нь гүн ухаан дээр суурилсан ба зөвхөн гол хэсэг, чиг баримжаа, зорилгыг тодорхойлох бус бусад бүх салбарын нэр төр, хувь тавилан, хариуцлагыг мөн тодорхойлоход тусалдаг. Мэдээлэл менежментийн олон улсын сэтгүүл 30, 13-20.

Мэдээллийн системийн дэвшилт[засварлах | кодоор засварлах]

Компьютерийн шинжлэх ухаантай төстэй бусад салбарууд нь мэдээллийн системийн салбарын анхдагч эсвэл үүнтэй холбоотой гэж андуурагдах нь элбэг. Мэдээллийн системийн судалгааны домэйн нь байгууллага ба нийгэмд мэдээллийн системийн үзүүлж буй нөлөөлөл, хөгжүүлэлт, хэрэглээг тодорхойлох нийгмийн болон технологын үзэгдлийн онол болон дадлага юм. Чиглэлийн хил хязгаар нь нэлээд давхцаж байж болох ч, үйл ажиллагааны чиглэл, зорилго, мөн чиг баримжаагаар ялгагддаг.

Өргөн хүрээнд мэдээллийн систем гэх нэр томьёо нь нийгэм болон байгууллагатай холбоотой мэдээллийг хэрэглэх, түгээх, хадгалах, цуглуулах, боловсруулах стратегын, удирдлагын болон үйл ажиллагааны зохион байгуулалтын хүрээг авч үздэг судалгааны салбар юм. Энэхүү нэр томьёо нь ашгийн бус байгууллага, засгийн газрын агент, аж үйлдвэрийн мэдээллийн системийн зохион байгуулалтын үйл ажиллагааг тодорхойлоход мөн хэрэглэгддэг. Мэдээллийн систем нь ихэвчлэн алгоритмын үйл явц, технологи хоёрын хоорондын харилцааг хэлдэг. Энэ нь байгууллагын хил хязгаарын хооронд эсвэл дотор тохиолдож болно. Мэдээллийн систем нь байгууллагын ашигладаг технологи ба байгууллагууд технологитой хэрхэн харьцдаг, байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд технологи хэрхэн ашиглагддаг талаар судалдаг. Мэдээллийн систем нь үүний үйл ажиллагааний бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн технологийг өөртөө агуулдаг ба мэдээллссийн систем нь мэдээллийн технологиос салангид ойлголт юм.

Энэ арга барилын нэг асуудал нь олон нийтийн сүлжээ, компьютерийн тоглоом, гар утасны хувийн хэрэглээ гэх мэт ICT-гийн бус хэрэглээг мэдээллийн системийн салбарлуу орохоос сэргийлж байгаа. Ойролцоох салбаруудыг мэдээлийн системийн салбараас ялгахийн тулд мөн "Бодит байдал дээрх ямар үзэл баримтлал мэдээллийн системийн салбар болон бусад салбарт хамгийн их утга учиртай байна вэ?” гэсэн асуултыг асуух хэрэгтэй. Энэ үзэл санаа нь гүн ухаан дээр суурилсан ба зөвхөн гол хэсэг, чиг баримжаа, зорилгыг тодорхойлох бус бусад бүх салбарын нэр төр, хувь тавилан, хариуцлагыг мөн тодорхойлоход тусалдаг. Мэдээлэл менежментийн олон улсын сэтгүүл 30, 13-20.

Мэдээллийн системийн судалгаа[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн системийн судалгаа нь ерөнхийдөө мэдээллийн систем нь хувь хүн, бүлгүүдэд хэрхэн нөлөөлдгийг судалдаг. Hevner et al(2004) мэдээллийн системийг 2 хуваасан ба түүний нэг зан үйлийн шинжлэх ухаан нь хүний эсвэл бүлгийн зан үйл болон шинжлэх ухааны онолуудыг бий болгон батладаг.

Salvatore March and Gerald Smith төрөл бүрийн өнцгөөс авч үзсэн Мэдээллийн Технологийн судалгааны суурийг санал болгохдоо судалгааны гаралт болон судалгааны үйл ажиллагааг оруулжээ. Тэд гаралтыг дараах байдлаар тодорхойлов:

1.   Байгууламж - домайныг бүрдүүлдэг. Домайнд тулгамдсан асуудал, түүний шийдлийг агуулна.

2.   Загвар - байгууламжын хоорондох холбоог илэрхийлэх мэдэгдлүүд.

3.   Aрга барил - үүргийг биелүүлэхэд зориулагдах үе шатууд. Шийдлийн зайнд байгууламж болон загварт суурилана.

4.   Сэргээн засах - бүтээгдэхүүн өөрийн орчиндоо байгааг мэдэх.

Судалгааны үйл ажиллагаа:

1.   Тодорхой нэг үүрэг бүхий бүтээгдэхүүн бүтээх.

2.   Дэвшил гарсан эсэхийг мэдэхийн тулд бүтээгдэхүүнийг дүгнэх.

3.   Дүгнэсний дараа бүтээгдэхүүн тухайн орчиндоо яаж ажилласан эсвэл ажиллаагүйг мэдэх нь чухал. Тиймээс мэдээлэл технологийн бүтээгдэхүүний талаарх онол дээр суурилж батлах.

Мэдээллийн систем нь 30 гаруй жил хөгжиж байгаа ч гэсэн эрдэмтэд мэдээллийн системийн судалгааны гол зүйл нь юу гэдэг дээр одоо хүртэл маргасаар байна. Гэхдээ гол 2 үзэл байдаг. Нарийвчилж үзвэл IT artifact, бүтээгдэхүүн мэдээлэл технологийн artifact нь гол сэдэв гэж үздэг. Харин ерөнхийгөөр үзвэл мэдээллийн технологийг нийгмийн болон техникийн хоорондын харилцаа буюу хүрээлэл гэж үздэг. 3 дахь үзэл бол хоёуланд ижил түвшинд анхаарал хандуулах юм.

Энэ салбар нь практикт суурилсан салбар тул эдийн засгийн салбарынхан мэдээллийн системийн судалгааг практикт шууд хэрэглэж болохоор зүйлсийг хийдэг гэж боддог. Гэвч мэдээллийн системийн судлаачид ихэнхдээ илүү гүнзгий, зан үйлийн асуудлыг судалдаг тул тийм байдаггүй. Энэ нь судалгааны үр дүнг ойлгоход илүү хэцүү болгодог тул шүүмжлэлд өртдөг. Үүний нөлөө биш, мэдээллийн системийг судлахын тулд EATPUT гэх мэт мэдээллийн системийн загварууд ашиглагддаг.

Олон улсын мэдээллийн системийн судлаачид, Мэдээллийн Системийн Холбоо болон Ахлах Эрдэмтдийн Дэд хороо хуралдаж МСХ-ны “сагс” хэмээх багц судалгаануудыг нэр дэвшүүлжээ: Management Information Systems Quarterly (MISQ), Information Systems Research (ISR),Journal of the Association for Information Systems (JAIS), Journal of Management Information Systems (JMIS), European Journal of Information Systems (EJIS), and Information Systems Journal. Дэлхийн олон газарт жил тутам мэдээллийн системийн хурал болдог.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. https://web.archive.org/web/20200811225424/http://www.businessdictionary.com/definition/information-system.html
  2. http://pespmc1.vub.ac.be/ASC/INFORM_SYSTE.html
  3. http://global.britannica.com/EBchecked/topic/287895/information-system
  4. Jessup, Leonard M.; Joseph S. Valacich (2008). Information Systems Today (3rd ed.). Pearson Publishing. Pages ??? & Glossary p. 416
  5. SEI Report, "Glossary" at the Wayback Machine (archived September 3, 2007)
  6. Kroenke, D M. (2008). Experiencing MIS. Prentice-Hall, Upper Saddle River, NJ
  7. O'Brien, J A. (2003). Introduction to information systems: essentials for the e-business enterprise. McGraw-Hill, Boston, MA
  8. Alter, S. (2003) “18 Reasons Why IT-Reliant Work Systems Should Replace ‘The IT Artifact’ as the Core Subject Matter of the IS Field,” Communications of the Association for Information Systems, 12(23), Oct., pp. 365-394, https://web.archive.org/web/20061007165938/http://cais.aisnet.org/articles/default.asp?vol=12&art=23
  9. Alter, S. (2013) “Work System Theory: Overview of Core Concepts, Extensions, and Challenges for the Future,” Journal of the Association for Information Systems, 14(2), pp. 72-121.
  10. Alter, S. (2006) The Work System Method: Connecting People, Processes, and IT for Business Results. Works System Press, CA
  11. Beynon-Davies P. (2009). Business Information Systems. Palgrave, Basingstoke
  12. a b Kelly, Sue; Gibson, Nicola; Holland, Christopher; Light, Ben (July 1999). "Focus Issue on Legacy Information Systems and Business Process Engineering: a Business Perspective of Legacy Information Systems". Communications of the AIS 2 (7): 1–27.
  13. "Scoping the Discipline of Information Systems"[dead link]
  14. Marc S. Silver, M. Lynne Markus, Cynthia Mathis Beath (Sep 1995). "The Information Technology Interactive Model: A Foundation for the MBA Core Course". MIS Quarterly: 361–390.
  15. The Joint Task Force for Computing Curricula 2005. Computing Curricula 2005: The Overview Report (pdf)
  16. Rockart et al. (1996) Eight imperatives for the new IT organization Sloan Management review.
  17. Laudon, K.C. and Laudon, J.P. Management Information Systems, (2nd edition), Macmillan, 1988.
  18. Rainer, R. Kelly Jr and Casey G. Cegielski. Introduction to Information System: Support and Transforming Business Fourth Edition. New Jersey: John Wiley and Sons, Inc., 2012. Print.
  19. Using MIS. Kroenke. 2009. ISBN 0-13-713029-5.
  20. Börje Langefors (1973). Theoretical Analysis of Information Systems. Auerbach. ISBN 0-87769-151-7.
  21. Computer Studies. Frederick Nyawaya. 2008. ISBN 9966-781-24-2.
  22. Archibald, J.A. (May 1975). "Computer Science education for majors of other disciplines". AFIPS Joint Computer Conferences: 903–906. Computer science spreads out over several related disciplines, and shares with these disciplines certain sub-disciplines that traditionally have been located exclusively in the more conventional disciplines
  23. Denning, Peter (July 1999). "COMPUTER SCIENCE: THE DISCIPLINE". Encyclopaedia of Computer Science (2000 Edition). The Domain of Computer Science: Even though computer science addresses both human-made and natural information processes, the main effort in the discipline has been directed toward human-made processes, especially information processing systems and machines
  24. Coy, Wolfgang (June 2004). "Between the disciplines". ACM SIGCSE Bulletin 36 (2): 7–10. doi:10.1145/1024338.1024340. ISSN 0097-8418. Computer science may be in the core of these processes. The actual question is not to ignore disciplinary boundaries with its methodological differences but to open the disciplines for collaborative work. We must learn to build bridges, not to start in the gap between disciplines
  25. Hoganson, Ken (December 2001). "Alternative curriculum models for integrating computer science and information systems analysis, recommendations, pitfalls, opportunities, accreditations, and trends". Journal of Computing Sciences in Colleges 17 (2): 313–325. ISSN 1937-4771. ... Information Systems grew out of the need to bridge the gap between business management and computer science ...
  26. Davis, Timothy; Geist, Robert; Matzko, Sarah; Westall, James (March 2004). "τ´εχνη: A First Step". Technical Symposium on Computer Science Education: 125–129. ISBN 1-58113-798-2. In 1999, Clemson University established a (graduate) degree program that bridges the arts and the sciences... All students in the program are required to complete graduate level work in both the arts and computer science
  27. Hoganson, Ken (December 2001). "Alternative curriculum models for integrating computer science and information systems analysis, recommendations, pitfalls, opportunities, accreditations, and trends". Journal of Computing Sciences in Colleges 17 (2): 313–325. ISSN 1937-4771. The field of information systems as a separate discipline is relatively new and is undergoing continuous change as technology evolves and the field matures
  28. Khazanchi, Deepak; Bjorn Erik Munkvold (Summer 2000). "Is information system a science? an inquiry into the nature of the information systems discipline". ACM SIGMIS Database 31 (3): 24–42. doi:10.1145/381823.381834. ISSN 0095-0033. From this we have concluded that IS is a science, i.e., a scientific discipline in contrast to purportedly non-scientific fields
  29. Denning, Peter (June 2007). "Ubiquity a new interview with Peter Denning on the great principles of computing" 2007 (June). pp. 1–1. People from other fields are saying they have discovered information processes in their deepest structures and that collaboration with computing is essential to them.
  30. "Computer science is the study of information" New Jersey Institute of Technology,[dead link] Gutenberg Information Technologies
  31. "Computer science is the study of computation." Computer Science Department, College of Saint Benedict, Saint John's University
  32. "Computer Science is the study of all aspects of computer systems, from the theoretical foundations to the very practical aspects of managing large software projects." Massey University
  33. Pearson Custom Publishing & West Chester University, Custom Program for Computer Information Systems, Pearson Custom Publishing, (2009) Glossary p. 694
  34. Polack, Jennifer (December 2009). "Planning a CIS Education Within a CS Framework". Journal of Computing Sciences in Colleges 25 (2): 100–106. ISSN 1937-4771.
  35. Hayes, Helen; Onkar Sharma (February 2003). "A decade of experience with a common first year program for computer science, information systems and information technology majors". Journal of Computing Sciences in Colleges 18 (3): 217–227. ISSN 1937-4771. In 1988, a degree program in Computer Information Systems (CIS) was launched with the objective of providing an option for students who were less inclined to become programmers and were more interested in learning to design, develop, and implement Information Systems, and solve business problems using the systems approach
  36. CSTA Committee, Allen Tucker, et alia, A Model Curriculum for K-12 Computer Science (Final Report), (Association for Computing Machinery, Inc., 2006) Abstraction & p. 2
  37. Freeman, Peter; Hart, David (August 2004). "A Science of Design for Software-Intensive Systems Computer science and engineering needs an intellectually rigorous, analytical, teachable design process to ensure development of systems we all can live with". Communications of the ACM 47 (8): 19–21. doi:10.1145/1012037.1012054. ISSN 0001-0782. Though the other components' connections to the software and their role in the overall design of the system are critical, the core consideration for a software-intensive system is the software itself, and other approaches to systematizing design have yet to solve the "software problem"—which won't be solved until software design is understood scientifically
  38. Culnan, M. J. Mapping the Intellectual Structure of MIS, 1980-1985: A Co-Citation Analysis, MIS Quarterly, 1987, pp. 341-353.
  39. Keen, P. G. W. MIS Research: Reference Disciplines and A Cumulative Tradition, in Proceedings of the First International Conference on Information Systems, E. McLean (ed.), Philadelphia, PA, 1980, pp. 9-18.
  40. Lee, A. S. Architecture as A Reference Discipline for MIS, in Information Systems Research: Contemporary Approaches and Emergent Traditions, H.-E. Nisen, H. K. Klein, and R. A. Hirschheim (eds.), North-Holland, Amsterdam, 1991, pp. 573-592.
  41. Mingers, J., and Stowell, F. (eds.). Information Systems: An Emerging Discipline?, McGraw- Hill, London, 1997.
  42. John, W., and Joe, P. (2002) "Strategic Planning for Information System." 3rd Ed. West Sussex. John wiley & Sons Ltd
  43. a b c "Scoping the Discipline of Information Systems"
  44. Basden, A. (2010) On Using Spheres of Meaning to Define and Dignify the IS Discipline. International Journal of Information Management, 30, 13-20. It employs the philosophy of the late Herman Dooyeweerd to differentiate distinct aspects or 'spheres of meaning'. The paper suggests that while computer science finds the formative aspect, of shaping, structuring, processing, of central interest, and business and organizational fields find the economic and social aspects of central interest, the Information Systems field can find the lingual aspect of central interest, while making links with the aspects of the neighbouring disciplines.
  45. "Information Systems". Sloan Career Cornerstone Center; Alfred P. Sloan Foundation. 2008. Retrieved June 2, 2008.
  46. Galliers, R.D., Markus, M.L., & Newell, S. (Eds) (2006). Exploring Information Systems Research Approaches. New York, NY: Routledge.
  47. Ciborra, C. (2002). The Labyrinths of Information: Challenging the Wisdom of Systems. Oxford, UK: Oxford University Press
  48. Hevner, March, Park & Ram (2004): Design Science in Information Systems Research. MIS Quarterly, 28(1), 75-105.
  49. March S., Smith G. (1995) Design and natural science in Information Technology (IT), Decision Support Systems, Vol. 15, pp. 251- 266.
  50. Avgerou, C. (2000): Information systems: what sort of science is it? Omega, 28, 567-579.
  51. Benbasat, I., Zmud, R. (2003): The identity crisis within the IS discipline: defining and communicating the discipline’s core properties, MIS Quarterly, 27(2), 183-194.
  52. Agarwal, R., Lucas, H. (2005): The information systems identity crisis: focusing on high- visibility and high-impact research, MIS Quarterly, 29(3), 381-398.
  53. El Sawy, O. (2003): The IS core –IX: The 3 faces of IS identity: connection, immersion, and fusion. Communications of AIS, 12, 588-598.
  54. Mansour, O., Ghazawneh, A. (2009) Research in Information Systems: Implications of the constant changing nature of IT capabilities in the social computing era, in Molka-Danielsen, J. (Ed.): Proceedings of the 32nd Information Systems Research Seminar in Scandinavia, IRIS 32, Inclusive Design, Molde University College, Molde, Norway, August 9–12, 2009. ISBN 978-82-7962-120-1.
  55. Orlikowski, W., Iacono, C. (2001): Research commentary: desperately seeking the “IT” in IT research—a call to theorizing about the IT artifact. Information Systems Research, 12(2), 121-134.
  56. Kock, N., Gray, P., Hoving, R., Klein, H., Myers, M., & Rockart, J. (2002). Information Systems Research Relevance Revisited: Subtle Accomplishment, Unfulfilled Promise, or Serial Hypocrisy? Communications of the Association for Information Systems, 8(23), 330-346.
  57. Senior Scholars (2007) AIS Senior Scholars Forum Subcommittee on Journals: A baseket of six (or eight) A* journals in Information Systems Archived at http://home.aisnet.org/associations/7499/files/Senior%20Scholars%20L[permanent dead link]