Jump to content

Ионы суваг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ионы суваг Ионы суваг бол нүх сүв үүсгэгч мемебраны уургууд нь ионуудыг сувгийн нүх рүү нэвтрүүлэх боломжийг олгодог. Тэдний үүрэг нь амрах мембраны потенциалыг бий болгох, үйл ажиллагааны потенциал болон бусад цахилгаан дохиог бий болгох замаар эсийн мембран дээрх ионы урсгалыг хаах замаар шүүрлийн болон хучуур эдийн эсүүд дэх ионы урсгалыг хянах, эсийн эзэлхүүнийг зохицуулах зэрэг орно. Ионы суваг нь бүх эсийн мембранд байдаг. ион суваг нь ионофор уургийн хоёр ангиллын нэг бөгөөд нөгөө нь ион тээвэрлэгч юм. Ионы сувгийг ихэвчлэн биофизик(biophysics), электрофизиологи (electrophysiology) ба фармакологи (pharmacology) хичээлүүд дээр ордог мөн хүчдэлийн хавчаар (voltage clamp), нөхөөсийн хавчаар (patch clamp), иммуногистохими (immunohistochemistry), рентген кристалографи (X-ray crystallography), флюроскопи (fluoroscopy), RT-PCR зэрэг техникийг ашигладаг. Тэдний молекулуудын ангиллыг сувагоник (channelomics) гэж нэрлэдэг. Үндсэн шинж чанарууд KcsA калийн сувгийн бүтэц (PDB: 1K4C). Хоёр саарал хавтгай нь липидийн давхар давхаргын нүүрсустөрөгчийн хил хязгаарыг зааж, ANVIL алгоритмаар тооцоолсон. Ионы сувгуудыг бусад төрлийн ион тээвэрлэгч уургуудаас ялгах хоёр онцлог шинж чанар байдаг. 1. Сувгийн ионы тээвэрлэлтийн хурд маш их (ихэвчлэн секундэд 10^6 түүнээс дээш). 2. Ионууд нь бодисын солилцооны энерги (жишээлбэл, ATP, хамтран тээвэрлэх механизм эсвэл идэвхтэй тээвэрлэлтийн механизм) орц (эсвэл тусламж)гүйгээр ионы концентраци ба мембраны потенциалын функц болох цахилгаан химийн градиентийг доошлуулах сувгуудаар дамждаг