Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Харагдац
(Иргэний нисэхийн ерөнхий газар-с чиглүүлэгдэв)
Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу төрөөс Иргэний нисэхийн талаар зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үйлчилгээг хэрэгжүүлэн ажилладаг засгийн газрын тохируулагч агентлаг.[1]
Тус байгууллагын үндсэн үүргүүд нь: Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хийх; Нислэгийн хөдөлгөөний удирдлага үйлчилгээ, холбоо, навигаци, ажиглатын техник тоног төхөөрөмжийн үйлчилгээ, нисэхийн мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэх; Иргэний нисэхийн үйлчилгээ; Нисэх буудал, газрын тусгай үйлчилгээ; Эдийн засгийн зохицуулалт юм.
Эрхэм зорилго: Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 1957 онд Агаарын харилцааны газар нэртэйгээр Батлан хамгаалах яам доор харьяалагдаж ирсэн. 1980-с 1989 онуудад Иргэний агаарын тээврийг удирдах удирдах ерөнхий газар хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөл доор харьяалагдах болсон.
- 1989 онд тус агентлаг нь Зам тээврийн яам доор МИАТ-ийн нэгэн хэсэг болж ажиллах болсон. Мөн онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орноор элсэж
- 1992 онд МИАТ-аас салж Зам тээврийн газар доорх Агаарын харилцааны газар болсон.
- 1993 оны 8 сарын 10-наас Иргэний агаарын тээврийг удирдах газар нэртэйгээр иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг хангах төрийн хяналтыг гүйцэтгэх, иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бvхий байгууллага болсон.
- Энэ үеэс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын (ICAO) стандарт зөвлөмж, бусад орнуудын жишгийг дагаж өөрийн бүтцийг өөрчилж ирсэн.
- 1999 оны 1 сарын 21-нд Иргэний нисэхийн тухай хуулийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар хэмээх нэртэй болж одоог хүртэл ажилласаар байна.[2]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Үйл ажиллагаа". ИНЕГ. Эх хувилбараас архивласан: 22 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 5 May 2012.
- ↑ "Түүхэн замнал". ИНЕГ. Эх хувилбараас архивласан: 4 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 5 May 2012.