Иррационал тоо

Математикт иррационал тоо (Англи: Irrational number) гэдэг нь а/b гэсэн хэлбэрээр бичигдэх боломжтой

(энд а, b нь бүхэл тоо ба b нь 0-ээс ялгаатай байна) бүхэл тоо буюу рационал биш тоог хэлнэ. Өөрөөр хэлбэл иррациональ тоог энгийн бутархайгаар бичих боломжгүй гэсэн үг юм. Иррационал тоо нь төгсгөлгүй бөгөөд давталтгүй аравтын бутархайгаар илэрхийлэгддэг. Канторын нотолгооны үр дүнд бодит тоонууд тоологдошгүй (рационал тоонууд тоологддог) гэж гарсан ба үүнээс авч үзвэл бараг бүх бодит тоонууд иррационал болж байгаа юм. Магадгүй хамгийн сайн мэддэг иррационал тоонууд нь Пи буюу π, e мөн √2 болно.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]