Искандер Азизов
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |

Искандер Кубарович Азизов (1956 оны 5-р сарын 29-нд Москва хотноо төрсөн) -Узбек гаралтай Зөвлөлтийн болон Оросын дипломат.
- 1978 онд “Олон улсын харилцаа” мэргэжилээр ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.
- 1978-1982 онд ЗХУ-аас Сингапурт суугаа ЭСЯ-нд референт нарийн бичгийн дарга;
- 1982-1985 онд ЗХУ-ын ГЯЯ-нд Зүүн өмнөд Азийн хэлтсийн атташе;
- 1985-1989 онд ЗХУ-аас Малайз Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга;
- 1989-1992 онд ЗХУ-ын ГЯЯ-ны Номхон далай, Зүүн өмнөд Азийн газрын 2,3 дугаар нарийн бичгийн дарга;
- 1993-1997 онд ОХУ-аас Малайзид суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх;
- 1998-2001 онд ОХУ-ын ГЯЯ-ны Азийн 1 дүгээр газрын ахлах зөвлөх, хэлтсийн дарга;
- 2001-2006 онд ОХУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх;
- 2007-2013 онд ОХУ-ын ГЯЯ-ны Азийн 1 дүгээр газрын орлогч захирал.
- 2013 оны 9-р сарын 23-аас Монгол Улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод 2013 оны 11 дүгээр сарын 15-нд Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
- 2023 оны 1-р сарын 18-нд Монголд Оросын Элчин сайдаар 9 жил болоод нутаг буцсан.
- 2023 оны 6-р сараас ОХУ-аас Мьянмарт суух Элчин сайдаар томилогдож мөн оны 10-р сард ИЖБ-ээ барьсан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]2021 оны 6-р сарын 8-нд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг "Алтан гадас" одонгоор шагнасан.
Гэргийтэй.
Англи, хятад хэлний мэдлэгтэй.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.