Их Британийн радио

Их Британийн радио нь 1922 онд Их Британийн 6 компани хамтран “British Broadcasting Company” байгуулжээ. BBC радио 1922 оны 12 сарын 15 нд анхны нэвтрүүлгээ дамжуулсан байна. BBC радио нь үүсгэн байгуулагч 6 компанийн ашиг, ивээн тэтгэгчид, сонсогчдийн хураамжаар санхүүжиж байлаа. Зарлал сурталчилгааг хориглож байсан ч ивээн тэтгэгчийн нэрийг нэвтүүлэгт дурьдахыг зөвшөөрчээ. Таван жилийн дараа парламентын шийдвэрээр хувийн BBC компаний хувьцааг засгийн газар нь худалдан авчээ. Ингээд Английн хааны шийдвэрээр олон нийтийн радио корпораци байгуулагдав. Ингээд 1927 оны 1 сарын 1 нд BBC- хоёр дахь удаагаа мэндэлжээ.

BBC нь 50 аад оны дунд үе хүртэл телевизийн салбарт, харин 70 аад оныг хүртэл радиогийн салбарт дангаараа ноёрхож байлаа. BBC бол мэргэжлийн өндөр ур чадвар, соёлын хэмжээгээрээ дэлхий дахинд үлгэр жишээ болж хүлээн зөвшөөрөгдсөн олон нийтийн радио телевизийн байгуулага. 40-өөд оны дунд үе хүртэл BBC “Home service” буюу дотоод алба, “light” буюу “хөнгөн хөтөлбөр” гэсэн 2 сувагтай байлаа. 2-р сувгаар нь инээдмийн нэвтрүүлэг, уралдаан тэмцээн, хүүхдийн нэвтрүүлэг зохиолж байв. Энэ радиогийн 2-р суваг нь Их Британийн нийт сонсогчдийн гурваны хоёрыг нь байлдан дагуулжээ. Харин “Home service” радио сувгаар нь симфони хөгжим, радиожүжиг, мэдээллийн хөтөлбөр нэвтрүүлдэг байв.

Дэлхийн 2-р дайн дараа BBC нийгмийн элит хэсэгт зориулсан радио суваг нээжээ. Нэвтрүүлгийн сүлжээнд нь сонгодог урлаг, дэлхийн сонгодог яруу найраг, Их Британийн түүх, олон улсын харилцаа, эдийн засгийн тойм гэх мэт нэвтрүүлэг чухал байр суурь эзэлжээ. Дэлхийн радио нэвтрүүлгийн түүхэнд Их Британи улс томоохон байр суурь эзэлдэг. BBC радио телевизийн мэдээллийн албан дэлхийн хамгийн шилдэгийн тоонд зүй ёсоор багтдаг. Мэдээг дамжуулахдаа тэнцвэрт байдлыг хадгалдаг. Ямар нэгэн асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахыг зөвшөөрдөггүй. Дайн жилүүдэд Их Британий радио хамгийн үнэн бодитой хараат бус мэдээлэл дамжуулж байснаараа дэлхий дахинд өндөр нэр хүндтэй болжээ. Дайны жилүүдэд Их Британийн ерөнхий сайд Черчилль BBC радиогоор нэг бус удаа үг хэлсэн юм. Түүний уншсан энх бичвэрт “баримт нь сул учраас энэ хэсэгт дуугаа өндөрсгөх хэрэгтэй” гэх мэт тэмдэглэлгээ хийсэн байлаа. Өөрөөр хэлбэл Черчилль радиогийн онцлогийг сайн мэдэрч байжээ. Хожим олон улс төрчид Черчиллийн энэ жишээг дагах болсон юм. BBC радиогийн нэвтрүүлгийн сүлжээ нь байнга тогтмол байдаг онцлогтой. Жишээ нь “”Home Service” радио сувгаар 1932-1959 оны хооронд “Хотын шөнө” гэдэг нэвтрүүлэг явдаг байлаа. 27 жилийн дараа нэвтрүүлгийн нэрийг “Өнөөдөр хотод” гэж өөрчилжээ. Гэхдээ хөтлөгч Питер Данкэн өөрчлөгдөөгүй юм. 1960 оны 6 сарын 28 нд BBC радио “Таныг ажиллаж байхад” гэдэг хөгжмийн нэвтрүүлгийн 20 жилийн ойг тэмдэглэжээ. Энэ нэвтүүлэг өглөө 10 цагт “Home service” сувгаар эхэлдэг. Харин үдээш хойш “Light” сувгаар нэвтрүүлэг явдаг байжээ. “Таныг ажиллаж байхад” гэдэг нэвтрүүлэг ажилчдын хөдөлмөрийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлдэг гэж үйлдвэрйин эзэд сайшаадаг байлаа. 1973 онд Парламентын шийдвэрээр зарлал сурталчилгааны орлогоор санхүүжих арилжааны радио байгуулахыг зөвшөөрсөн байна. 90-эд оны дундуур BBC радио нь таван сувгаар 24 цагийн турш нэвтрүүлэг явуулж байсан бол харин “RM classic”, “Virgin 1215”, “Talk radio UK” гэх зэрэг хувийн радио станц үйл ажиллагаа явуулж байна.

Stub icon

Энэ түүхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.