Jump to content

Их Хуралдай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Их Хуралдай нь хааны алтан ураг, ноёд түшмэдээс бүрэлдсэн язгууртны хурал юм. Хуралдайд хаант улсын том ноёд түшмэд оролцдог. Хаан өргөмжлөх хуралдайд хаан, түүний хатад, хөвүүд, хамаатан садан оролцдог байсан. Цэрэг дайны асуудал, албан тушаалтныг томилох, гэрээ хэлэлцээр, дотоод гадаад асуудал гэх мэтийг хэлэлцдэг. Хааныг өргөмжлөх, хаанд зөвлөх, төрийн дээд эрх мэдлийг хэн нэг этгээд дур мэдэн хуйвалдан булаан авахаас сэргийлэх, шинээр өргөмжлөгдөх хааны хууль зүйн үндсийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

1206 онОнон голын эхэнд болж, Тэмүжинг Чингис хаан хэмээн өргөмжлөн Их Монгол Улс (Агуу Монгол Улс) байгуулагдсаныг зарлав.

1229 он - Өгөдэйг хаанаар сонгосон Их Хуралдай. Алтан улсыг байлдан дагуулж дуусгахаар шийджээ.

1235 он - Төрийн цаашдын гадаад бодлогыг боловсруулах зорилгоор зарлагдсан Их Хуралдай. Булгар, Половц, Асес, Оросын эсрэг кампанит ажил явуулахаар шийдсэн; Өмнөд Хятад (Сун); Корёо (Солонгос); Ойрхи Дорнод руу нэмэлт цэрэг илгээсэн байна.

1246 он - Өгэдэй хаан нас барсантай холбогдуулан болсон Их Хуралдай. Гүюг Их хаан болох ёстой байв; харин түүний дайсан Бат зориудаар хуралд оролцохоос татгалзсан тул бүхэл бүтэн гурван жил хойшилж эцэст нь Батгүйгээр цугларч Их Хуралдайг явуулжээ. Энэхүү чуулган нь хамгийн сүр жавхлантай, сонирхолтой байсан тул олон тооны гадны эрх баригчид трж оролцсон байна. Үүнд Оросын агуу герцог Ярослав Всеволодович, гадаадын төлөөлөгчдийн дунд Плано Карпини нар оролцсон байдаг юм.

1269 он - Талас голын хөндийд Их Хуралдай болсон. Зүчи, Цагадайн, Өгэдэй улусын захирагч Мэнгү-Тимур, Борак, Хайду нар бие биенээ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Их хаан Хубилай тэдний бүрэн эрхийг эсэргүүцэхийг оролдсон тохиолдолд түүний эсрэг эвсэхээр тохирдог. Мөн уг хурлаар Хүлэгү, Хубилайн гэсэн хоёр шинэ улсыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Чингис хааны гэрээслэлтэй ямар ч холбоогүй, урьд өмнө нь зохицуулагдаагүй байсан юм.

1640 он – 9-р сард Бүх Монголын сүүлчийн Их хуралдай байсан. Тарбагатайн өвөрт зүүнгарын Эрдэнэбаатар хунтайжийн санаачилгаар хуралдаж, Талын хуулийг болох Дөчин дөрвөн хоёрын их цааз бичгийг баталсан байна.