Их тархи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Их тархи, Telencephalon, нь анхандаа доод шатны амьтанд үнэрийг л мэдэхэд зориулагдсан төдий байснаа, амьтны цаашдын хөгжил, амьдралын шаардлагаас шинэ хэсэг анги нэмэгдэн түүний дотор төвүүд бий болж ирсэн түүхтэй гэдгийг дээр дурдсан билээ. Их тархийг бүтэц, үйл ажиллагааны байдлаар нь дор дурдсанаар хуваана. Үүнд:

  1. Үнэрийн тархи, rhinencephalon, тархины өвөр талд нь байдаг хамгийн эртний (хуучин) жижиг хэсэг юм.
  2. Суурийн зангилаа. Эртний тархи, paleaencephalon,
  3. Тархины бор гадар, cortex, шинэ тархины neoencephalon хэсэг хамгийн гадуур хучиж байдаг учраас цув нөмрөг pallium, гэж ч нэрлэнэ.

Амьтдын амьдралын зан төлвийг тодорхойлон удирдах системд байдаг хоёр төрлийн рефлексээс гадна, хүмүүст гуравдах хэлбэрийн хамтын шинжтэй ухамсарт рефлекс байдаг юм. Их тархи нь хувьсал хөгжлийн явцад, бусад бүх хэсгүүдээс түргэн хөгждөг учраас хамгийн том хэсэг нь буюу баруун зүүн хоёр тал бөмбөлгөөс, hemispherium cerebralis dexter et sinister тогтоно. Дагуу завсрын гүнд хөндлөн оршиж, хоёр тал бөмбөлгийг холбодог, хавтгай цагаан биеийг эвэрлэг бие, corpus callosum, гэнэ. Эвэрлэг биеийн хойд үзүүрийн зузааныг splenium, гэх ба их бие truncus corporis callosi, өвдөг, genu, өмнөд үзүүрт нугарсан хошуу rostrum, хошууны ялтас lamina rostralis, болон улмаар lamina terminalis гэсэн олон хэсэгтэй. Эд бүгд тархийг тууш завсрын дагуу зүсэхэд тодорхой үзэгдэнэ. Эвэрлэг биеийн доод гадаргуу дээр, дагуу хоёр нимгэн бор эд бий. Эвэрлэг биеийн доогуур fornix гэдэг хоёр нуманцар махир цагаан бодис байрладаг. Үүний дунд хэсгийг их бие, corpus fomicis, эвэрлэг биеэс салан, дотогш өвөр тал руу үргэлжлэх хэсгийг нь багана, columna fomicis, харин хойшоо үргэлжлэх хэсгийг нь хөл, crus fomicis, гэх ба энэ нь хажуугийн ховдлын доод эвэрт, hyppocampus төгсөнө.

Хоёр хөлийн хоорондох тушаа маягийн хендлен ширхэгийг commissura fomicis гэнэ. Далайн морьны емнед үзүүр буюу багана нь, corpora mamillaria, хехенцер биед тегсөне. Баганын ар талд нь Монройн нүх байрлах ба түүний өмнөд тал нь тархины өмнөд холбоос, commissura cerebri anterior байрлана. Эвэрлэг биеийн доогуур далайн морь нь наалдан явж байгаад багана болон салахын хамт хооронд нь үүссэн гурвалжин зайг хааж (хажуугаас харахад) татагдсан хавтгай хаалт эдийг, septum pellucidum, түүний хоёр хавтгайн дундах (хооронд) босоо завсрыг cavum septi pellucidi, гэнэ. Тархины бор гадарга нь бусдаа далдлах учир суралцахад дөхөмтэйг бодож, тархийг хөгжлий нь эсрэг буюу гадар талаас дотор тал руу нь судлах нь зүйтэй юм.