Их хотын залуус
«Их хотын залуус» — 2015 онд Боловсрол суваг телевиз ба Эмоци продакшн хамт бүтээсэн, Монголын инээдмийн 40 ангит инээдмийн кино юм.
Киноны тухай
[засварлах | кодоор засварлах]Тус олон ангит кино нь залуусын хайр дурлал, алдаа, оноо, өнөөдрийн нийгэм, цаг үеийн бодит байдлыг инээдмийн хэлбэрээр илэрхийлэн гаргаснаараа онцлогтой болжээ.
Найзуудын тухай
[засварлах | кодоор засварлах]“Их хотын залуус”-ын найзууд ч бүгд өөр өөр хугацаанд найзалсан найзууд болох Түвшин (жүжигчин Д.Түвшинтөр), Түвшиний 10 жилийн найз Хангай (жүжигчин Ц.Ганбаяр), Хангайн цэргийн найз Сэргэлэн (жүжигчин О.Тэмүүжин) гэсэн 3 эрэгтэй найзын бие биеэ үргэлж шоглодог ч, цаг тулсан зүйлд нэг нэгнээ гэдэг нөхөрлөлийг харуулсан байна. Мөн Түвшиний ажлын найз Солонго (жүжигчин Д.Оюунтуул), Солонгын хамтран амьдардаг найз Дөлгөөн (жүжигчин Г.Нарансолонго), Ариунаа (жүжигчин Б.Ариунцэцэг) нарын дүрээр эмэгтэйчүүдийн дунд ч жинхэнэ нөхөрлөл байдаг гэдгийг үзүүлжээ.
Жүжигчид
[засварлах | кодоор засварлах]“Их хотын залуус” олон ангит киноны гол дүрүүдийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Нарансолонго, Б.Ариунцэцэг, Г.Эзэнмөнх, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр, жүжигчин Г.Ундармаа, Д.Оюунтуул, жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг нар бүтээжээ.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.