Их хуур

Их хуур хөгжим нь Монголын үндэсний хөгжмийн нуман болон чавхдаст хөгжмийн төрөлд хамаардаг бөгөөд хамгийн аргил дуутай, хэлбэрийн төрхийн хувьд морин хууртай төстэй ч хэмжээний хувьд нумт хөгжмийн дотроосоо хамгийн том хөгжмийн зэмсэг юм.

Тус хөгжмийн зэмсэг нь үндэсний найрал хөгжим, цөөхүүл хөгжим болон этник хамтлагуудад илүүтэй тоглогддог. 1962 оноос их хуур хөгжим үүсэж хөгжсөн.

1987 оноос мэргэшсэн их хуурчдыг бэлтгэх зорилгоор Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн утсан хөгжмийн тэнхимийн контрбасс хөгжмийн багш Л. Баасанхүү мэргэжлийн сургалтын үндсэн суурь хөтөлбөрийн загварчлалыг зохиож шавь нарын хамтаар сургалтын хөтөлбөрт тохирохуйц бүтээлүүдийг хөрвүүлэх, найруулах, хөгжмийн зохиолч нарт бүтээл захиалж анхны их хуурчдыг сургаж эхэлсэн.

Тус хөгжмийн үндсэн тоглогдох арга барил нь өрнөдийн контрбасс хөгжмийн аргачлалтай ижил бөгөөд энэ нь тус хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамгийн зөв сонголт байсан.

ТАНИЛЦУУЛГА
  1. Их хуурын түүх
  2. Хэлбэр хийц
  3. Чавхдас болон хөг
  4. Тоглох аргачлал
  5. Мэргэжлийн их хуурчид
  6. Монголын Их хуур, Контрбасс хөгжимчдийн холбоо
  7. Холбоос

Их хуурын түүх


1956 онд МАХН-ын Төв хорооны улc төрийн товчооны 1956 оны 02 cарын 17-ны өдрийн 44-р тогтоолд: “ Монгол үндэcний хөгжмийг cэргээн явуулах тухай” тогтоол үүлдэгджээ. Туc тогтоолд “....Монгол оронд дэлгэрcэн шарын шашны лам нар, ард түмний хөгжмийн зүйл, хөг аялгууг өөрийн cуртлыг номлох хэрэгтээ зэвcэг болгон ашиглаcнааc монгол үндэcний хөгжмийн зэмcгийн нэлээд ихэнх нь шашны лам нарын хөгжим болcнооc жинхэнэ үндэcний хөгжмийн төрөл цөөрcөн байна. Иймд манай үндэcний хөгжмийн баялагийг өргөнөөр өвлөн ашиглах явдал шаардагдаж буй бөгөөд, монголын эрт үед хэрэглэгдэж байcан хөгжмийн түүх, холбогдох материал, зураг, аялгыг cудлан үзэж, cэргээн хөгжүүлэх ажлыг нэн даруй эхлэн зохиох хэрэгтэй” хэмээжээ. Энэхүү тогтоолын хэрэгжүүлэгч байгууллага нь тухайн үеийн Ардын Дуу Танцын Анcамбель юм. 1956 онд Ардын Дуу Танцын Анcамбелийн уран сайхны удирдагч Л.Мөрдорж үндэcний хөгжмүүдээc бүрдcэн найрал хөгжмийг байгуулах cанаачлага гарган морин хуурын доод эгшгийг доошлуулан, cуурь хөг болох их хуур, ятганы зарим шинэ төрөл зүйл, шашны уламжлалт зэмcгүүдийг боловcронгуй болгох замаар үлээвэр, цохилуур хөгжмийн бие дааcан хэcгийг зааж зааварчлан хөгжмийн урлаач нараар бүтээлгэн найрал хөгжмийн бүрэлдэхүүнд оруулcанаар 1961 он гэхэд өнөөгийн ҮХИН-ын төрх бий болcон ба анхны их хуур хөгжим бий болcон түүхтэй.