И Клиник ХХК

И Клиник ХХК нь Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, эрүүл мэндийн платформын үйлчилгээ хөгжүүлэн, улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тусламж үйлчилгээний чанар болон эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг сайжруулахыг зорин ажиллаж буй дотоодын компани юм. Тус компани нь 2016 оноос эхлэн Эмнэлгийн мэдээллийн удирдлагын систем, Лабораторийн мэдээллийн систем, Дүрс оношилгоо, Телемедицин, Эмийн сан, Шүдний эмнэлэг, Сувилал зэрэг системүүдийг хөгжүүлэн ажиллаж байна. Өнөөгийн байдлаар Иклиник нь нийт 280 эрүүл мэндийн байгууллагуудад дээрхи системүүдийг нэвтрүүлэн, хамтран ажиллаж байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид чиглэсэн Үзлэгийн цаг захиалах, Шинжилгээний хариу авах систем, Киоск-ны үйлчилгээ болон Эрүүл мэндийн нэгдсэн платформ хөгжүүлэн ажиллаж байна.

Иргэдэд илүү ойр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд:

  • ИКлиник Эрүүл мэндийн онлайн платформ ИКлиник платформ нь иргэдэд эмнэлэгт очихгүйгээр эмч, эмнэлгийн байгууллагуудын талаар мэдээлэл авах, эмчээ сонгож зөвлөгөө авах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, шинжилгээний хариу авах, эм захиалах, хүргүүлэх мөн эрүүл мэндийн түүхээ цахимаар хадгалах зэрэг нөхцлүүдийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хялбаршуулж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээг өөрийн байгаа газраас авах боломжоор хангана.
  • Үйлчлүүлэгчийн цахим эрүүл мэндийн түүх – ИКарт Цахим эрүүл мэндийн карт нь цаасан гар картыг халж байна. Өвчтөний гар карт тухайн хүний эрүүл мэнд, цаашдын эмчилгээнд чухал ач холбогдолтой бичиг баримт байдаг. Цаасан гар карттай байснаар тус картаа мартах, хаяж гээгдүүлэх, элэгдэж ноорох зэрэг олон сул талтай байдгаас гадна өвчний түүхийн мэдээллийг цаг алдалгүй авч чадахгүйгээс шинжилгээг дахин хийлгэх, улмаар цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохирох асуудлууд тулгардаг. Тэгвэл энэхүү системийг нэвтрүүлснээр иргэд хүссэн үедээ шинжилгээний хариу, түүхээ цахимаар хадгалах, хэвлэх авах боломж бүрдэж байна.
  • Телемедицин - Эмчийн онлайн зөвлөгөө Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд орон зай, цаг хугацаанаас эс хамааран хүртээмжтэй хүргэх зорилгоор “Телемедицин – Эмчийн онлайн зөвлөгөө үйлчилгээ”- г нэвтрүүлсэн. Энэ системийг ашиглах нь иргэн, эмч эмнэлгийн аль алиных нь цаг хугацаа, нөөц боломжийг хэмнэсэн шийдэл болох юм.\
    • Нэг талаас эмнэлгүүд үйл ажиллагаандаа “Телемедицин- Эмчийн онлайн зөвлөгөө үзүүлэх” системийг нэвтрүүлснээр эмч нараа байршуулж таниулах, улмаар өвчтөндөө интернет ашиглан зөвлөгөө өгөх, тэдний биеийн байдал, оношилгоо эмчилгээний үр дүнг хянах боломжтой болно. Мөн эмч нарын зөвлөгөөн хийх болон бусад дотоод үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.
    • Нөгөө талаас иргэдэд эмнэлэг эмчийн мэдээллээр хангаж, эмч, эмнэлгээ сонгож үйлчилгээ авах боломж нөхцөлөөр хангаж, эмнэлэг очихгүйгээр байгаа газраасаа эмчтэй холбогдож эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой. Цаг хугацаа, мөнгө санхүү хэмнэсэн, очер дараалалгүй иргэнд өөрт нь сонголт өгсөн үйлчилгээ юм.
  • ИКлиник Киоскийн үйлчилгээ Киоскоор дамжуулан үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах, төлбөр тооцоо хийх боломжтой. Манай киоскууд улсын болон хувийн 20 гаруй эмнэлэг дээр байршин иргэдийн хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагад зориулсан Мэдээллийн системүүд Эрүүл мэндийн байгууллагууд цаасан бүртгэлийг төвлөрсөн цахим системд шилжүүлснээр эмч, ажилтны ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэх төдийгүй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үр дүнтэй, түргэн шуурхай хүргэнэ. Иймд ИКлиник ХХК нь Эмнэлэг, Лаборатори, Шүдний эмнэлэг, Эмийн сан, Сувиллын үйл ажиллагаанд зориулсан онлайн болон оффлайн дараах системүүдийг хөгжүүлэн 280+ эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэн ажиллаж байна.

  • eClinic HIS / Эмнэлгийн мэдээллийн удирдлагын систем
  • eClinic LIS / Лабораторын мэдээллийн систем
  • eClinic Wellness /Сувиллын систем/
  • eClinic Dental /Шүдний эмнэлгийн систем/
  • eClinic Pharmacy /Эмийн сангийн систем/
  • eClinic PACS /Дүрс хадгалах, дамжуулах систем/

Дээрх системүүдийн тусламжтайгаар цаасан бүртгэлийг төвлөрсөн цахим системд шилжүүлэн эмч, ажилтныхаа ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлж байгаа төдийгүй үйлчлүүлэгчдийн оношилгоо шинжилгээний давхардлыг арилгаж, хөдөөнөөс хотод хүлээгдэлгүй шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, амбулаторийн үзлэг, эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж, сувилуулахад цахимаар урьдчилан өдөр, цагийг захиалах боломжийг бий болгож байгаа юм.

Иклиник нь цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хялбарчилсан, олон улсын стандарт хангасан дижитал эко систем бүрдүүлсэн, эрүүл мэндийн платформ хөгжүүлэх замаар өөрийн орны эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорино ажиллаж байна.