Монгол-Канадын харилцаа

(Канад-Монголын харилцаа-с чиглүүлэгдэв)
Монгол-Канадын харилцаа
Map indicating locations of Канад Улс and Монгол Улс
Канад Улс
Монгол


Дипломат харилцаа[засварлах | кодоор засварлах]

1973 оны 11-р сарын 30-ны өдөр БНМАУ-Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. 2023 онд дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байна.

Монгол Улс ЭСЯ-аа Оттава хотноо 2001 онд, Канад Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2008 онд тус бүр нээж үйл ажиллагаагаа явуулж байна.

Харилцааны түвшин: Өргөн хүрээтэй түншлэл

Монгол Улсын Элчин сайдын яам[1]

Канад Улсын Элчин сайдын яам[2]

Харилцан хийсэн гол айлчлалууд[засварлах | кодоор засварлах]

Монголын талаас[засварлах | кодоор засварлах]

  • Монгол Улсын Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргал 1998 оны 9 дүгээр сард Канад улсад албан ёсны айлчлал хийсэн.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны 10 дугаар сарын 19-21-нд Канад улсад хийсэн төрийн айлчлал хийсэн.
  • Ерөнхий сайд С.Батболд[3] 2010 онд албан ёсны айлчлал хийсэн
  • Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1994 онд
  • Гадаад хэргийн сайд Р.Амаржаргал 1998 онд нар тус тус айлчилсан
  • Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013 онд
  • Сангийн сайд Б.Болор[4] Канад Улсад 2016 онд айлчлал хийсэн.

Канадын талаас[засварлах | кодоор засварлах]

  • Канадын төрийн тэргүүн Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон 2013 оны 10-р сард Монгол Улсад төрийн айлчлал;
  • Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган 2016 оны 9-р сард албан ёсны айлчлал;
  • Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 онд Монгол Улсад албан ёсны айлчлал;
  • Канадын Олон улсын худалдааны сайд Д.Эмерсон, Гадаад хэргийн Туслах дэд сайд Эндрю Фаган нар 2008 онд;
  • Гадаад хэргийн дэд сайд Даниэл Жан 2016 онд;
  • Гадаад хэргийн туслах дэд сайд Cюзан Грегсон 2015 онд;
  • Гадаад хэрэг, олон улсын худалдааны яамны Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Р.Чан 1998 онд ;
  • Д.Килгор 2003 онд тус тус айлчлал хийсэн:
  • Канадын Сенатын спикер Дэниэл П.Хэйз 2003 онд Монгол Улсад албан ёсоор айлчилсан.
  • Канад улсын Гадаад хэрэг, Олон улсын худалдааны департаментын Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Рей Пагтахан 2001 оны 4 дүгээр сард Монгол Улсад айлчилсан:
  • Канад улсын Сенатын дарга Г.Молгат 1997 оны 3 дугаар сард айлчилсан.

Хоёр талын гэрээ хэлэлцээр[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын худалдаа, арилжааны тухай хэлэлцээр 1994.06.08 Оттава
  1. Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хооронд Монгол, Канадын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар солилцох захидал 1998.02.10 Улаанбаатар
  2. Монгол-Канадын хөгжлийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг 1998.02.10 Улаанбаатар
  3. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай тунхаглал 1998.09.29 Оттава
  4. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенц 2002.05.27 Улаанбаатар
  5. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын гэрээ 2004.10.20 Оттава
  6. Канад Улсын иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас тухай ноот бичиг 2013.06.04 Улаанбаатар
  7. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр 2016.09.13 Улаанбаатар
  8. Хөгжлийн тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2016.09.08 Улаанбаатар

Хоёр талын харилцааны механизм[засварлах | кодоор засварлах]

Парламент хоорондын харилцаа[засварлах | кодоор засварлах]

2003 онд Канадын парламентад Канад-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Бүлгийн даргаар 2003-2019 онд Сенатч Жозеф Дэй[5] , 2020 оноос Парламентын гишүүн Яасмин Ратанси[6]томилогдон ажиллаж байна.

УИХ-д Монгол, Канадын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж ирсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн Б.Саранчимэг[7] Монгол, Канадын парламентын бүлгийн даргаар  ажиллаж байсан.

2020 оноос УИХ дахь Монгол, Канадын парламентын бүлгийн даргаар Г.Дамдинням ажиллаж байгаа бөгөөд Канад Улсад 2021 оны 9-р сард ажлын айлчлал хийсэн.

Айлчлалын эхэнд тэрбээр Канад Улсын парламентын гишүүн, Канад, Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Ясмин Ратанситай Оттава хотод уулзав.  Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, түүний дотор хоёр бүлгийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцан итгэлцэл, дэмжлэг чухал үүрэгтэйг цохон тэмдэглээд, хатагтай Ратанси Ясминд энэхүү үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгааг үнэлж талархлын захидал гардуулав.

Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт[засварлах | кодоор засварлах]

2003 оноос хойш долоо удаа болоод байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Канад Улсын Гадаад хэрэг, олон улсын худалдаа, олон улсын хөгжлийн яам хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, канадын талаас Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп нар тэргүүлэв. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, байгаль орчин, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж бололцооны талаар ярилцав. Мөн НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, олон улсад өрнөж буй цаг үеийн болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Батлан хамгаалахын дугуй ширээний уулзалт[засварлах | кодоор засварлах]

Хөдөө аж ахуйн хамтарсан хороо[засварлах | кодоор засварлах]

Монгол-Канадын хооронд 2010 байгуулсан Хөдөө аж ахуй болон холбогдох салбаруудад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгээр тохиролцсон хамтарсан хорооны хуралдаан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй, тогтмолжиж тогтворжиж байгаа харилцааны бодит механизм юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд V байранд эрэмбэлэгдэж буй Канад Улстай экспортод чиглэсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах, экспортыг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахиц гаргах зорилт тавин ажиллаж байна.
Хамтарсан хорооны анхдугаар хурал 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Оттава хотод зохион байгуулагдаж монголын талаас ХХААХҮЯ-ны ТНБД асан Л.Баяртулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хоёрдугаар хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, монголын талыг ХХААХҮЯ-ны БТЗГ-ын дарга М.Энх-Амгалан, канадын талыг Хөдөө аж ахуй, хүнсний яамны Зах зээлийн газрын дарга Кэтлийн Донохү тус тус тэргүүлэн оролцов

Хамтын ажилллагаа[засварлах | кодоор засварлах]

Уул уурхай[засварлах | кодоор засварлах]

Хөдөө аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Барилга, стандарт[засварлах | кодоор засварлах]

Боловсрол, шинжлэх ухаан[засварлах | кодоор засварлах]

Соёл, спорт[засварлах | кодоор засварлах]

Хууль зүй, шүүх[засварлах | кодоор засварлах]

Байгаль орчин[засварлах | кодоор засварлах]

Эрүүл мэнд[засварлах | кодоор засварлах]

Хүмүүнлэг[засварлах | кодоор засварлах]

"Канадын сан"[засварлах | кодоор засварлах]

“Канад сан” Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 21 аймгийн 240 гаруй суманд 447 төсөл хөтөлбөрт 6 сая 600 мянга орчим канад долларын буцалтгүй тусламж үзүүлсэн хэмээн Канад улсаас Монгол Улсад суугаа

Элчин сайд ноён Эйд Жейгэр 2017 оны 2 дугаар сард мэдэгдсэн байна.

Монгол сургууль[засварлах | кодоор засварлах]

  • Ванкүүвэр
  • Монтреаль
  • Оттава

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "МОНГОЛ УЛСААС КАНАД УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, EMBASSY OF MONGOLIA TO CANADA, OTTAWA". ottawa.embassy.mn. Archived from the original on 2018-12-16. Retrieved 2018-12-27.
  2. Government of Canada, Foreign Affairs Trade and Development Canada. "The Embassy of Canada to Mongolia". GAC. Retrieved 2018-12-27.
  3. Canada, Employment and Social Development; Canada, Employment and Social Development (2010-09-28). "PM and Mongolian Prime Minister Sükhbaatar Batbold strengthen Canada-Mongolia relations". gcnws. Retrieved 2018-12-27.
  4. "Сангийн сайд Канадад айлчилж байна | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. 0001-11-30. Retrieved 2018-12-27. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  5. "КАНАДЫН СЕНАТОР ЖОЗЕФ ДЭЙ-Д "НАЙРАМДАЛ" МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА". ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ. Retrieved 2018-12-27.
  6. "Archive copy". Archived from the original on 2020-06-04. Retrieved 2020-06-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  7. "УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Канадын Элчин сайд Дэвид Уиллиам Спрултай уулзлаа | Мэдээллийн дэлгэрэнгүй | Parliament". www.parliament.mn. Retrieved 2018-12-27.