Капитал банк

Үйл ажиллагаа эхэлсэн 1990
1 Улс
Монгол Улс
2 Төв Улаанбаатар
3 Вэб сайт www.capitalbank.mn

Капитал банк анх 1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдан 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лицензийг авсан түүхтэй. 1990 он бол манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж, хоёр шатлалт банкны систем бий болсон онцлог он жил юм. 1998 онд банкыг “Шинэчлэл” банк гэж нэрлэх болсон. Харин 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэ дүрмийг баталж, банкны нэрийг “Капитал” банк болгон өөрчилсөн. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Капитал банк нь санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бүрдүүлж үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн бөгөөд Өнөөдрийн байдлаар 91 салбар нэгжээр 650 орчим мэргэжлийн боловсон хүчинтэй 500.000 гаруй байнгын харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр суурилсан Үндэсний хөрөнгө оруулалттай арилжааны анхны банк юм.

Банкны гадаад харилцаанд жил бүр ахиц дэвшил гарч олон улсын төлбөр тооцооны телекоммуникацийн S.W.I.F.T сүлжээнд албан ёсны хувь нийлүүлэгчээр элсэн орж Японы Bank of Tokyo Mitsubishi UFJ Ltd, ХБНГУ-ын Commerbank AG, ОХУ-ын International Bank of Economic Cooperation, БНСУ-ын Korea Exchange Bank, БНХАУ-ын China Construction Bank, ICBC bank, Agricultural bank, Bank of China, Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотын арилжааны банк, Турк улсын Aktif Investment банк зэрэг олон улсын нэр хүнд бүхий банкуудад доллар, рубль, иен, юаний ностро дансыг нээж, улс хоорондын төлбөр тооцоо хийх, гадаад худалдааны санхүүжилтийн шугам болон арилжааны шугам нээх зэрэг харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжинд нийцсэн ажлуудыг амжилттай явуулж байна.

Мэдээллийн эрин зуунд техник технологийн өөрчлөлт шинэчлэлтэнд ямагт нэг алхмаар түрүүнд байж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээдлэн, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, банкны салбарт мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэгч “Цахим банк” байх зорилгынхоо хүрээнд банкны салбар нэгжийг онлайн мэдээллийн сүлжээнд холбож 100% онлайн үйлчилгээтэй, цахим харилцаан дээр суурилсан банк юм.

Капитал банк нь Монгол улсын хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, зөвхөн хуулийн хүрээнд ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар ажиллаж, бүрэн цахим харилцаан дээр суурилсан, харилцагчийн эрх ашгийг өндөрт өргөн, жижиг дунд бизнесийг дэмжсэн, нийгмийн хариуцлагийг хэрэгжүүлэгч, байгаль орчинд ээлтэй ногоон банк байж, Монгол улсад байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн тулгуур салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ногоон аяны үйлсэд нэгдэн ажилласаар байна.

Зорилго зорилт[засварлах | кодоор засварлах]

Банкны хэтийн зорилт:

  • Жижиг дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үндэсний хэмжээний, цахим банк байх.

Банкны эрхэм зорилго:

  • Бизнесийн ёс зүйг дээдэлсэн, хариуцлагатай, найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай банк байх.

Үнэт зүйлс

  • Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, жижиг дунд бизнесийг дэмжин, үндэсний эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Банкны үйл ажиллагаанд хууль эрхийн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм, хэмжээг нарийн сахин биелүүлнэ.
  • Харилцагч, хамтран ажилладаг байгууллагын эрх ашгийг хүндэтгэж, шударга өрсөлдөөний зарчим баримталж, бусдын үнэт зүйлийг хүндэтгэнэ.
  • Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагаас банкны засаглал, зохистой удирдлагыг хэрэгжүүлж, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.
  • Хүний нөөцийн зохистой бодлогыг хэрэгжүүлж ажиллагсдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, хамт олон, хувь хүний үзэл бодол, хүсэл сонирхолыг дээдэлнэ.
  • Банкны ажилтан бүр эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үргэлж шинийг эрэлхийлэн бүтээлчээр ажиллаж, хөдөлмөрийн үр дүнгээ шударгаар үнэлүүлнэ.
  • Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүнд санхүүгийн үйлчилгээг хүргэх чиглэлийг бодлогоор дэмжиж, энэ үзэл санааг нийтэд түгээж, бусдыг уриална.
  • “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг мөрдөж, ийм төрлийн зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлж аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байж, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэн ажиллана.
  • Олон улсын стандартад нийцсэн банк, санхүүгийн үйлчилгээг орчин үеийн мэдээлэл, технологид тулгуурлан хөгжүүлж, эх орны санхүүгийн салбарт тэргүүлэгч банк байж, банкны үйл ажиллагааг цахимжуулах зорилтыг шат дараатай хэрэгжүүлнэ.