Карл Лагерфелд
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Карл Лагерфелд мөн Марая Кэригийн V сэтгүүл дээрх зургийг өөрийн биеэр авсан байна. Harper’s Bazaar, Numero, Орос, Германы Vogue сэтгүүлийн редакторын ажил хийдгээс гадна тэрээр өөрийн нэрээр нэрлэгдсэн брэнд, Шанел, Фенди зэргийн сурталчилгааны ажлыг өөрөө удирдаж хариуцдаг ажээ. Карл Лагерфелд 1980-аад онд Ханс Кристиан Андерсений “Хааны шинэ хувцас” үлгэрийн зургийг зурж хэвлүүлсэн байдаг. Лагерфелд мөн 2005 онд болсон Signe Chanel хэмээх телевизийн реалити шоуны гол баатар болж байжээ. Энэхүү шоу нь 2004-2005 Намар/Өвлийн коллекцийг хийж байгаа тухай үзүүлдэг билээ. Энэхүү нэвтрүүлэг нь 2006 оны намар Америкт Сандэнс суваг дээр цацагдсан ажээ.
Карл Лагерфелд мөн шинэ загвар зохион бүтээгчдийг дэмждэгийн нэг жишээ нь Родникийн Филиф Колберт юм. 2006 онд Карл Лагерфелд эрэгтэй эмэгтэйчүүдэд зориулсан коллекци болох K Karl Lagerfeld гэсэн нэртэй коллекцио гаргасан байна. Энэхүү цуглуулганд нь олон төрлийн жинс, бариу цамцнууд орж байлаа.
Карл Лагерфелд Дубай Инфинити Холдингс (DIH) компанитай тусгай гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү гэрээгээр Карл Лагерфелд Исла Мода хэмээх зөвхөн загварт зориулсан дэлхийн цорын ганц арал дээрх үзүүлэгдэх загваруудыг зохион бүтээхээр болжээ. Лагерфелд нь амьтны үслэг эдлэлийг загварын ертөнцөд ашиглагдах ёстой гэсэн бат үзэлтэй нэгэн билээ. Энэ нь амьтны эрх хамгаалагч олон байгууллага, иргэдийн дургүйцлийг хүргэдэг билээ. Нэг удаад энэ байдлаас нь болж амьтны эрхийг хамгаалагчид загварын шоун дээр нь олон бялууг загвар зохион бүтээгч рүү шидэлж байжээ.
Лагерфелдийн хэлдгээр бол үслэг ангийн эдлэлийг хэрэглэх ёстойн учираа тайлбарлахдаа “хэрвээ байгаль дээр эртнээс эдгээр амьтдыг анчид алдаггүй байсан бол бид өөрсдөө л алуулах байсан” гэж хэлдэг байлаа. Энэхүү ярианд хариу өгч Амьтадтай зүй бусаар харьцах байдлыг эсэргүүцэх байгууллагын тэргүүн Майкл МакГро “Лагерфелд алах-алагдах гэсэн ойлголтоороо толгой нь эргэчихээд явчихаад байна, гэхдээ булга, туулай биднийг алах гэж дайрч байсан удаа түүхэнд бий билүү?” гэжээ. Тьерри Мюглер Тьерри Мюглер нь 1947 онд төрсөн бөгөөд 1974 онд өөрийн Тьерри Мюглер хэмээх брэндээ үүсгэсэн байдаг. Энэ брэнд нь ихэвчлэн энгийн хэрэглээний эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан хувцас үйлдвэрлэдгээрээ алдартай. Энэхүү брэнд нэрд гарсны учир нь эмэгтэйлэг хээг хурц зүсэлтээрээ тодотгож өгдөгт байсан ажээ. Эрэгтэйчүүдийн хувцасны хувьд Мюглер нь сонгодог маягийн, маш тод, цэвэрхэн оёо, зүсэлтээрээ ялгардаг. 1978 онд Францын Парисын Плас де Виктуар дүүрэгт анхны дэлгүүрээ нээсэн. 1983 онд Тьеери Мюглер өөрийн хувцасны үйлдвэрээ Анжерт нээсэн байна.
1983/1986 онд Брюссель, Женев зэрэг хотуудад тусгай дэлгүүрүүдээ нээж эхэлсэн байна. 1984 онд Тьерри Мюглер брэндийн 10 жилийн ой болов. Намар/Өвлийн 1984-1985 оны коллекцийн асар өргөн цар хүрээний шоуг Парисын Зенит хүрээлэнд 6000 хүний өмнө тавьсан байна. Энэхүү шоу нь олон нийтийн өмнө тавигдсан хамгийн анхны загварын шоу болсон байна. 1987 онд Францын Парисын Монтень өргөн чөлөөний 49-д хоёр дахь дэлгүүрээ нээсэн байна. Энэхүү дэлгүүр нь хожим Тьерри Мюглерийн хамгийн түлхүүр дэлгүүрүүдийн нэг болсон байна.
1992 онд Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн анхны үнэртэй ус болох ANGEL худалдаанд гарчээ. Энэхүү үнэртэй усны сав нь загвар зохион бүтээгчийн өөрийнх нь хүслээр буюу мөнхийн хэлбэр болох одны хэлбэрээр хийгдсэн байна. Энэхүү шинэлэг, өвөрмөц үнэртэй ус нь үнэртэй усны ертөнцөд шинэ чиг хандлагыг тогтоосон байдаг. Энэхүү үнэртэй усны хамгийн анхны оте кютьюр коллекци нь тус ондоо Ритц зочид буудалд зохион байгуулагдсан байна. 1995/1996 онд Парист гурав дахь дэлгүүр нээгдэв. Олон улсад Тьерри Мюглерийн дэлгүүрүүд ар араасаа нээгдэж эхэлжээ. Энэхүү Парисын Рью де ба гудманд байгуулагдсан гурав дахь дэлгүүрт нь Тьерри Мюглерийн зохион бүтээсэн бүх загвар, жижиг хэрэгслүүд байрлаж байдгаараа онцлог юм. 1996 онд анхны эрэгтэйчүүдэд зориулсан “A*MEN” хэмээх үнэртэй ус худалдаанд гарчээ. 1997 онд Францын Кютьюр Синдикатаас албан ёсоор Тьерри Мюглерийг оте кютьюр коллекцийн календартаа загваруудаа тавихыг зөвшөөрсөн байна. Энэнээс гадна Тьерри Мюглер “Комит Кольбер”-т орох урилга хүлээн авчээ. Энэ нь бусад 75 Францын компаний хамт чанар, бүтээлч байдал, тансаг байдлын илэрхийлэл болж чадсаны баталгаа болж байгаа юм. Карл Лагерфелдийн дээд загварын мотоциклийн дуулга Ихэнх эрэгтэй, эмэгтэйчүүд сайхан мотоциклоор явахыг ямар нэг оргилуун тансаг зүйл гэж үзэх нь бий. Гэвч тэдний өмсөх дуулга нь толгойн аюулгүй байдлыг хангахад чиглэдэг юм. Тиймээс ч Карл Лагерфелд дээд загварын мотоциклийн дуулга гаргах болжээ. Карл Лагерфелд Парисын дуулганы загвар зохион бүтээгчийн хамт дээд зиндааны загвар, чанартай мотоциклийн шинэ дуулга зохион бүтээсэн байна. Энэхүү мотоциклийн дуулга нь хурганы арьсаар доторлогдсон байх бөгөөд олон төрлийн гадарлагаатай дуулгануудын нэг нь хонины ноосоор бүтээгджээ.
Ер нь ихэнх дээд зэрэглэлийн брэндүүд дор хаяж нэг байкер хантаазны загвартай байдаг. Заримд нь бүр ч олон төрлийн байх нь бий. Ихэвчлэн хар өнгө энэ хантаазнуудад зонхилдог боловч саарал, бор, ухаа шарга зэрэг өнгөтэй байх нь ч бий.
Энэхүү байкер хантаазнуудын ихэнх нь хиймэл үслэг захтай байх нь бий боловч бүрэн хиймэл үслэг BHS брэндийн байкер хантаазыг хямд үнээр авч болно. Байкер хантаазны хамгийн тохиромжтой сонголт нь савхи байдаг нь үнэн. Гэхдээ мөн брэндээ сонгох хэрэгтэй.
ASOS брэндийн савхин биш байкер хантааз нь цаг уурын олон нөхцөлд тохиромжтойгоос гадна ердөө 35 фунт стерлингийн үнэтэй юм. Метал маягийн эффекттэй савхи, могой, матрын арьс шиг эффект зэрэг нь олон улсын загварын ертөнцөд байкер хантаазыг гялалзахад тодорхой нөлөөтэй юм.