Кимура Аяако

Кимура Аяако (1968 онд төрсөн-) Японы монголч эрдэмтэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эмч нарын гэр бүлд 1968 онд төрсөн.

1987 онд эхийнхээ хамт Египт болон Европын орнуудаар аялсан. Тэр жилдээ Токиогийн Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангид элссэн.

Монголд 1987 онд анх “Жуулчин” компанийн шугамаар аялж ирж байсан. Токиогийн Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангид элсэж орсон.

Сургуулиа төгсгөөд, дахин 1989 оны 3-р сард Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар Монголд ирж, МУИС-д аспирантур, докторантур төгсгөөд, эрдмийн зэрэг хамгаалсан. Монголд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд Базарын Ширэндэв багшийн удирдлага доор Шинжлэх Ухааны Докторын зэрэг хамгаалсан.

Монголоос Японд буцаж ирээд Токиогийн Их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөөд бас Токиогийн их сургуульд докторантурт суралцаж Докторын зэрэг хамгаалсан.

2011, 2017 онд Монгол судлалын хуралд оролцсон.

Токиогийн Их Сургуульд монгол хэл, Монгол Улсын ардчилсан түүх зааж байна.