Кишими Ичиро

Кишими Ичиро (англи. Ichiro Kishimi, 1956 онд Киото хотод төрсөн-) Японы орчин үеийн Адлерийн сэтгэл судлаач, англи, герман хэлний орчуулагч. Гүн ухаан судлаач.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Киотогийн их сургуулийн философийн магистр. Японы Адлерийн сэтгэл судлалын нийгэмлэгийн захирал. Киото дахь Маэда клиникийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Киотогийн Боловсролын их сургууль, Нара эмэгтэйчүүдийн их сургууль зэрэг янз бүрийн байгууллагуудад гүн ухаан, эртний Грек хэл заадаг. Тэрээр одоо Осакагийн Суита дахь Дорно дахины анагаах ухааны Мэйжи сургуульд боловсролын сэтгэл судлал, эмнэлзүйн сэтгэл судлалын чиглэлээр хичээл заадаг. Кишими одоо Киотогийн Камеока хотод хувийн зөвлөгөө өгөх газартай бөгөөд Адлерийн сэтгэл зүй, хүүхдийн боловсролын талаар лекц уншихад цаг заваа зориулдаг. Тэрээр саяхан сэтгэл судлал, философийн шинэ номоо бичиж дуусгажээ.

Киотогийн Их сургуульд сурч магистр хамгаалсан. Түүний "Ад үзэгдэх зориг" хэмээх ном нь олон улсад бестселлэр болж 6 сая хувь зарагдаад байгаа ажээ.