Jump to content

Кобэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кобэ хот.

Кобэ (япон. 神戸市 Ко:бе-ши) - Японы Хёго мужийн засаг захиргааны төв Хоншүү арал дээр байрладаг Японы засгийн газрын онцгой тогтоолоор тогтоосон хот юм. 8-р зуунаас хойш Кобэ нь Японы гол боомтуудын нэг, олон улсын худалдааны төв байсаар ирсэн. Тус боомтын ачаа эргэлт 150 сая тонн (тус улсын гадаад худалдааны эргэлтийн 1/3) юм. Кобэ бол томоохон аж үйлдвэрийн төв юм: төмөрлөг, механик инженерчлэл (Японд баригдаж буй усан онгоцны 1/3 тонн), цэрэг, хими, нэхмэлийн үйлдвэрүүд тус хотод төвлөрсөн байдаг байна.

Түүхийн хувьд Кобэ хот Изуми мужийн нэг хэсэг байсан бөгөөд Японы хуучин нийслэл Киото руу хүрэх зам дээрх чухал тээвэр, худалдааны зангилаа цэг байсан юм. Энэ сууринд уламжлалт ёсоор бөөний худалдаачид, мөнгө хүүлэгчид, мөн Японы цагаан будааны "Сакэ" архи үйлдвэрлэгчид байжээ. Кобэ мөн шашны чухал төв байсан бөгөөд "гурван бунхан", Икута, Нагата, Минатогава зэрэг Шинто шашны сүмүүдээр алдартай юм. 19-р зууны дунд үеэс тус хот нь улс орны шинэчлэл, аж үйлдвэр, хиймэл сувд үйлдвэрлэх гол төвүүдийн нэг болжээ.

1995 оны 1-р сарын 17-ны газар хөдлөлтийн үеэр 6434 хүн амиа алдаж Кобэ хот маш их хохирол амссан ч богино хугацаанд сэргээн босгож чадсан байна.

Хотын нутаг дэвсгэр 552.26 км², хүн ам нь 1,538,267 хүн (2014 оны 8-р сарын 1), хүн амын нягтрал 2785.40 хүн / км².

1980 1 367 390 хүн
1985 1 410 834 хүн
1990 1 477 410 хүн
1995 1 423 792 хүн
2000 1 493 398 хүн
2005 1 525 393 хүн

Кобэ бол Кансай бүсийн чухал худалдаа, аж үйлдвэрийн төв бөгөөд Японд 4 дэх, дэлхийд 38 дахь том боомт юм.