Кока-Кола
Кока-Кола (Англи: Coca-Cola) нь Куба, Умард Солонгосоос бусад дэлхийн бараг бүх орнуудын дэлгүүр, рестoран болон үйлчилгээний бусад газруудад тархан зарагддаг («The Coca-Cola Company» -ний бүтээгдэхүүн) хийжүүлсэн алькагольгүй ундаа юм. Үүнийг АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын Кока-Кола компанид анх үйлдвэрлэж эхэлсэн байна. 1886 оны 5-р сарын 8-нд эм зүйч "Жон Пембертoн" үүнийг анх эмийн зорилготой шинээр бүтээсэн байна. Шинэ ундааны нэрийг Пембертоны нягтлан бодогч -Фрэнк Робинсон зохиосон байна. 1892 онд Coca-Cola-гийн эрхийг эзэмшдэг бизнесмэн Эйза Григгс Кандлер /Алтланта хотын дарга байсан/ The Coca-Cola компанийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл уг ундааг үйлдвэрлэж байна. 1894 оноос хойш Coca-Cola-г лонхонд хийж зарж эхэлсэн байна.
Кока-Кола компани нь бүтээгдэхүүнээ баяжуулж найруулан, дараагаар нь савлагчдын гараас худалдаанд гардаг. Хойд Америк болон Еврoпт хамгийн олон гэрээт савлагчтай юм.
Кока-Кола компани нь Coke брендийн дор өөрсдийн олон төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Хамгийн алдартай нь “Diet Coke”(1982), ба өөр бусад Coca Cola Zero, лемoнтой болон кофетэй гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 2011 онд Кока-Кола нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр шалгарсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хамгийн анхны Кока-Колагийн найрлагыг Колумбус дахь Eagle эмийн сан болон Химийн үйлдвэрт анх Жон Пембертoн зохиожээ. Анхандаа Пембертoны Франц дарс гэж нэрлэгдэж байсан. Түүнд Еврoпын Вин Марианы дарс нь маш их урам зориг өгсөн байж болох талтай.
1886 онд Атланта болон Фултон гүнгийн харьяат газарт хууль ёсны хорио цээр тавигдахад, Пембертoн хариу үйлдэл хийн Кока-Колаг гол нь Франц дарсны согтууруулах бодисгүй төрөл болгон худалдаанд гаргасан ба анх 1886 оны 5-р сарын 8-нд Атланта дахь "Якоб"-ийн эмийн санд 5 центийн үнэтэй худалдаж эхлэв. Тэр үед Америкт хүмүүс хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд сайн гэсэн ойлголттой байсний улмаас ихээр худалдаалагдсан байжээ. Пембертон Кока-Колаг олон төрлийн өвчнийг эдгээх эмийн зорилгоор ашиглахын тулд байдаг бүхнээ зориулсан. Найрлагадаа морфин оруулснаар энэ нь толгойн өвчин болон бусад төрлийн өвчнийг эдгээн тэрээр зорилгодоо хүрч байсан. 1886 оны 5-р сарын 29-нд Пембертон анхны зар сурталчилгааг Атланта мужийн нийтлэлд тарааж байсан.
Анх бүтээсэн тухай
[засварлах | кодоор засварлах]Кока-Кола ундааны жорыг анхлан бүтээгч Жон Стит Пембертон нь АНУ-ын цэргийн офицер бөгөөд эм зүйч хүн байсан юм.
Тэрээр 1831 онд 7-р сарын 8-ны өдөр Жеймс Клиффорд Пембертон болон Марта Л.Воршам нарын хүү болон мэндэлжээ. Жеймс Марта нар нь 1828 оны 7 сарын 20-нд Жоржиагийн Кравфорд нутагт гэрлэжээ. Пембертоныхон гэр бүлээрээ Жоржиагийн Ром хотноо нүүсэн бөгөөд тэр үед Жон Мэсоны алдарт анагаах ухааны сургуульд элсэн орж, 19 насандаа эрдмийн зэрэг цол хүртжээ. Үүний дараагаар Пембертон цэргийн анагаахад элсэн орсон бөгөөд тэрээр цус алдалтыг тогтоох арга зам олохыг хичээж байлаа. Нэлээд хугацаа өнгөрсний дараа Пембертон Самуэл Томпсоны үндэсний сургуульд ургамлын эм зүйчээр суралцжээ. Тэрээр 1853 онд Вейслайн коллежийн оюутан Анн Элиза Клиффорд Ливайзтай гэрлэсэн бөгөөд Жоржиагийн Колумбус хот руу нүүжээ. 1854 онд тэдний анхны хүү болох Чарли Пембертон мэндэлсэн байна.
Пембертон АНУ-ын Үндэсний армид алба хааж байхдаа маш хүнд бэртэл авч шархаджээ. Тэрээр энэ үедээ морфины төрлийн өвчин анагаах онцгой эмийг гаргаж авсан гэдэг. Пембертон Колумбуст эм зүйчээр ажиллаж байсан бөгөөд тэндээ лаборатори байгуулж эмийн худалдаа эрхэлж, химийн олон төрлийн фото зураг болон гоо сайхны бүтээгдэхүүн, Sweet Southern Bouquet нэртэй алдарт үнэртэн хүртэл гаргаж авсан байна. Тэрээр 1870 онд гэр бүлийн хамт Атланта руу нүүсэн бөгөөд тухайн оны 3-р сард түүний "Ургамлын найрлагыг ашиглан анагаах ухааныг сайжруулах нь" хэмээх үйл ажиллагаанд Нэгдсэн Улсын 100439 хэмээх зохиогчийн эрх олгосон байна. Пембертон орчин үеийн жишигт нийцсэн химийн лабораторыг ашиглалтад оруулж, тэндээ газар шороо болон ургацад химийн туршилт хийх боломжтой багаж тоног төхөөрөмжийг нэврүүлж мужийнхаа анхны эмийн лицензийг авчээ. Тэрээр Жоржиа мужийн тариаланчдад их хэмжээний ургац хураахад нь туслах химийн хуурамч бодис борлуулж байсан (тэдний нэрлэж байснаар “Могойн тос борлуулагчид”)-ыг илрүүлэн шүүхэд өгч гавьяа байгуулсан байна. Ингээд тэрээр Жоржиагийн Морин цэргийн 3-р ротод ахлах дэслэгчийн цол хүртэж тушаал дэвшсэн байна.
Пембертон Колумбуст химич болон эм зүйчээр ажиллаж байхдаа кока болон кола самрын ундаа гаргах ажлаа эхэлсэн гэдэг. Энэхүү ундаа нь тухайн үедээ толгойн өвчин болон сэтгэл санааны тавгүй байдлыг л зогсоодог үйлчилгээтэй байсан учраас Пембертон өөр бусад олон шарх, бэртлийг эмчлэх тийм л ундаа гаргаж авахын тулд хичээн ажиллаж байсан юм. Тэрээр энэ үйл ажиллагаагаа өөрийн Колумбын лабораторидаа эхэлсэн боловч удалгүй дайн гарч, Атланта рүү нүүсэн юм.
Алдарт домог болсон кола ундааны жорыг Пембертон 1886 оны 5 сарын 8-нд өөрийн арын хашаандаа гуулин данханд хамгийн анх гаргаж авсан гэдэг. Тэрээр эмийн сан руу явж байхад жор хийгдэж амжилтад хүрсэн байна. Тэрээр өөрийн туслах Venable-даа мөстэй ус болон халуун ногоог холих заавар өгчээ. Тэд үүнийгээ ууж үзэхэд маш их таалагджээ. Гэтэл Venable санамсаргүй түүнийгээ хийжүүлсэн устай хольж орхижээ. Ийнхүү тэд шар айрагнаас ялгаатай ундаагаа худалдаалахаар шийдэв.
Анхны борлуулалтаа Пембертон Жоржиа мужийн Атланта хотын Жакобын эмийн санд 1886 оны 5 дугаар сарын 8-нд хийжээ. Эхэн үедээ гуурстай хийжүүлсэн усыг 1 шилийг нь 5 центээр худалддаг байсан бөгөөд тухайн үед хийжүүлсэн ус нь хүний эрүүл мэндэд маш сайн гэдгийг итгүүлж чадсан учир АНУ-д маш их алдарт хүрч дэлгэрсэн юм. Пембертон олон төрлийн өвчин эмгэгийг анагаах морфин агуулсан Кока-Колаг гаргаж авахыг хичээн зүтгэж байлаа. Пембертон ундааныхаа анхны сурталчилгааг тэр жилийнхээ 5 дугаар сарын 29-нд "Атланта" сэтгүүлд гаргажээ. Гэвч эхний 8 сард өдөрт ердөө 9 ширхэг л ундаа борлуулагдсан гэдэг. Пембертон 1888 оны 8-р сарын 16-ны өдөр нас эцэс болжээ. Кока-Кола ундааны жор болон брендийг Аса Кандлер хэмээх эр 1889 онд худалдан авсан бөгөөд 1892 онд Кока-Кола компанийг үүсгэн байгуулсан байна.
Түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]- 1886 он 5 сар - Пембертон гэрийнхээ арын хашаанд 3 хөлтэй гуулин данханд өнгөтэй хатуу чихрийн сироп найруулжээ. Тэрээр Жакобын эмийн сан руу гудамжаар алхалж явахдаа Кока-Кола хэмээх шинэ бүтээгдэхүүнийг гаргасан гэдэг. Тухайн үед Кока-Кола хэрэглэгчдэд маш их таалагдсан бөгөөд 5 центээр худалдаалдаг байжээ.
- 1886 он - Кока-Колаг өдөрт дунджаар 9 ширхэг худалдаалагддаг байжээ. Эхний жилдээ Пембертон хүрэн улаан модон торхонд хийсэн сиропоо 25 галлоныг борлуулжээ. Улаан өнгө нь маш тод хурц өнгө учраас аливаа зүйлд ямагт № 1 гэсэн утга санааг илэрхийлж байжээ.
- 1891 он - Атлантагийн бизнес эрхлэгч Аса Ж.Кандлер Кока-Колагийн бизнесийг өөрийн эзэмшилдээ авсан байна. Учир нь тухайн үед Пембертоны биеийн байдал муу байсан бөгөөд ихээхэн хэмжээний өрөнд орсон байжээ. Тэрээр зар сурталчилгаандаа 76,96$ зарцуулсан боловч ердөө 50,00 $-ын ашиг олсон байна. Кандлер компанийг 2,300 $-р өөрийн болгожээ. Дөрвөн жилийн дотор Кандлер бүх муж, нутаг дэвсгэрээр Кока-Коланы хэрэглээг тархааж чаджээ.
- 1893 он 1 сар - Кока-Кола АНУ-ын Байгууллагын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн байна.
- 1894 он - Атлантагаас гадна Далласт сиропныхоо ургамлыг тарьж эхэлсэн.
- 1899 он - Кандлерын агуу амжилт буюу Кока-Колаг том хэмжүүртэйгээр савладаг болсон.
- 1906 он - АНУ-аас гадна Куба болон Панамад Кока-Колаг савладаг болсон
- 1915 он - Суурь шилний компани байгуулж, Кока-Колаг шилэнд савлах болсон
- 1917 он - Өдөрт 3 сая Coke худалдаалагдаж, Кока-Кола нь дэлхийд хамгийн их танигдсан барааны тэмдэг болсон байна.
- 1919 он - Кока-Кола компанийг Эрнест Вүүдраффтад 25 сая доллараар худалдсан
- 1923 он - Тэрээр өөрийн хүү болох Роберт Вүүдраффтад компаниа шилжүүлж, хүү нь 60 жил тус компанийн ерөнхийлөгчөөр ажиллажээ.
- 1923 он - Вүүдраффт 6 зурагтай шил нэвтрүүлжээ.
- 1925 он - Өдөрт 6 сая Coke худалдаалагддаг болов.
- 1927 он - Кока-Колагийн анхны радио сурталчилгаа явагдсан
- 1928 он - Кока-Колагийн борлуулалт анх удаа борлуулалтаараа тэргүүлсэн байна.
- 1931 он - Coke нь 40 улсад савлагддаг болов.
- 1950 он - Телевизороор зар сурталчилгаагаа цацаж эхэлсэн. Кока-Колагийн зар сурталчилгааг дэлхий даяар нийт 500 суваг сурталчилжээ.
- 1952 он - Виллиям Т.Кемплийн “The Big Beverage” нэртэй Кока-Колагийн тухай анхны дуурь тавигдсан байна.
- 1960 он - 12 унцитай Coke-н лаазан савыг танилцуулжээ.
- 1961 он - Sprite ундааг танилцуулжээ
- 1971 он - "I'd like to Buy the World a Coke” нэртэй дуу зохиогдсон.
- 1977 он - Кока-Коланы савыг патенталсан байна.
- 1978 он - 2 Атланта дахь шинэ корпорацын толгой компанид 150 ажилчин ирсэн.
- 1982 он - Diet Coke-г 7 сард танилцуулж худалдаанд гаргасан.
- 1985 он - 7 сард Шинэ Coke-г худалдаанд гаргаж хэрэглэгчдэд танилцуулсан байна.
- 1988 он - Кока-Кола нь ЗХУ-ын анхны бие даасан оператор болсон байна.
- 1993 он - “Үргэлж Кока-Кола” гэсэн зар сурталчилгааны уриа гаргасан байна.
- 1993 он - Кока-Кола дэлхий даяар 10 тэрбумаас илүүтэйгээр худалдаалагдсан.
- 1995 он - Space Shuttle Discovery дээр кокыг хэрэглэх болсон.
- 1996 он - АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотноо Зуны олимп зохион байгуулагдсан бөгөөд Кока-Кола 65 жилийн туршид олимпын наадмыг ивээн тэтгэсэн байна.
Үйлдвэрлэл
[засварлах | кодоор засварлах]Найрлага
[засварлах | кодоор засварлах]- Хийжүүлсэн ус
- Элсэн чихэр (сахароз, фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сироп)
- Фосфорын хүчил
- Будагч бодис
- Байгалийн амтлагч
- Кафейн
355мл-ийн нэг лааз саванд 39гр нүүрс ус, 50гр сод, 140гр калори найрлагатай байдаг.
Кока колагийн байгулийн амтлагчдын жор нь үйлдвэрлэгчдийн нууц хэвээр байгаа. Анхны жорын хувилбар нь Suntrust банканд 86 жилийн турш хадгалагдсан бөгөөд 2011 оны 12-р сарын 8-нд Атланта дахь дэлхийн Кока кола музейд олны хүртээл болсон.
Кока-Кола Монголд
[засварлах | кодоор засварлах]2001 онд "М-Си-Эс" Групп Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, борлуулах албан ёсны онцгой эрхийг авав.
2002 оны 6 дугаар сарын 24-нд Кока-Кола, Спрайт, Фанта брэндийн ундаануудыг 250 мл-ийн хэмжээ бүхий шилэн лонхонд савлах, өндөр хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулж, дэлхийн 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн нь болов.
2009 оны 7 дугаар сарны 1-нд М-Си-Эс Кока-Кола ХХК нь ундаа, ус, жүүс, цайг үйлдвэрлэж, савлах шугам бүхий 11400 кв.м талбайтай шинэ үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулж, нээлтээ хийв.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Coca Cola
- Cola life
- Фанта
- List of Coca-Cola brands
- Pemberton's French Wine Coca
- Mexican Coke
- Open Cola (drink)
- Premix and post mix
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Coca Cola.com Coca-Cola website
- Coke.mobi[permanent dead link] Coca-Cola mobile website
- Kinescope of a live 1954 TV commercial for Coca-Cola (Internet Archive)
- Coca-Cola Advertising History
- Coca-Cola loud Ad. Cardboard Whistles and Bottles 1910 – 1920
- Coca-Cola: Refreshing Memories — slideshow by Life magazine
- the Contour Bottle.com Website dedicated to Earl R. Dean, the designer of Coca-Cola's contour bottle.
- China Advisory: Avoiding the Wax Tadpole – Effective Chinese Language Trademark Strategy Chinese language trademark for Coca-Cola