Коламбия хот

Коламбия хотын төв хэсэг

Коламбия хот (англи. Columbia) — АНУ-ын Өмнөд каролина мужийн нийслэл хот. Ричленд тойргийн засаг захиргааны төв. АНУ-ын 2014 оны хүн амын тооллогоор хотын хүн ам 133 358 байсан. Тус хотод Өмнөд Каролина мужийн Капитолий болон Өмнөд Каролины Их сургууль байралдаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Мужийн сенатор Жон Льюис Жервис 1786 оны 3-р сарын 22-нд батлагдсан шинэ нийслэл барих хуулийн төслийг Ассамблейд танилцуулав. Хотын нэрийг Вашингтон эсвэл Коламбия гэсэн хоёр хувилбар байсан боловч санал хураалтын дүнд одоогийн Коламбия нэрийг дэмжсэн байна.

Коламбия хотын далбаа

Шинэ нийслэлийг байгуулах газрыг 1786 онд мужийн төв хэсэгт байхаар сонгосон юм. Ассамблей анх 1790 онд тэнд хуралдсан. Коламбия нь оршин тогтносныхоо эхний хорин жилийн хугацаанд Ассамблейн шууд хяналтанд байсны дараа 1805 онд орон нутгийн засаг захиргаа, дараа нь 1854 онд хотын статустай болжээ. Коламбия нь 35 миль урт Санти сувгаар Чарлстон (англи. Charleston) хоттой шууд усан замаар холбогдсоноор хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн. Барилгын ажил 1786 онд эхэлсэн бөгөөд 1800 онд дууссан нь АНУ-ын анхны сувгуудын нэг болжээ. Төмөр замын хүчин чадал нэмэгдсэнээр суваг 1850 онд ажиллахаа больсон байна.

АНУ-ын анхны төлөвлөгөөтэй байгуулсан хотуудын нэг болох Коламбия нь 19-р зууны эхэн үед хүн ам нь 1000 дөхөж, хурдацтай хөгжиж байв.

1850-иад оны туршид Коламбия Өмнөд Каролина дахь хамгийн том хот болжээ. Энэ үед хотын хүн ам өсөх гол шалтгаануудын нэг нь төмөр замын тээвэртэй болсон явдал байсан. Хөвөн тариалдаг боолын хөдөлмөр чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1860 онд Коламбияд 3300 орчим боол байсан гэдэг.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Хотын хүн амын арьсны өнгөний харьцаа:

  • цагаан— 51,3 %
  • афроамерикчууд— 42,2 %
  • латинамерикчууд — 4,3 %
  • ази гаралтай— 2,2 %