Колизей

Ромын колизей

Колизей (латин. Colosseus, сolosseum -хүчирхэг том) нь Ром хотноо орших аварга том амфитеатр /эртний задгай үзүүлбэрийн газар/ юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титийн үед буюу МЭ 72[1] – МЭ 80 оны хооронд 8 жил баригдаж дуусчээ. Колизей 50000 - 80000[2] үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон Ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ.

Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олс татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв.

Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр өргөнтэй байдаг. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв. Колизейд Ромын эзэнт гүрний иргэдийг хөнөөдөггүй байв.

Колизей бол Дэлхийн 7 гайхамшигийн нэг юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Колизей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Hopkins, Keith; Beard, Mary (2005). The Colosseum. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-674-01895-8. pp.2
  2. William H. Byrnes IV (Spring 2005) "Ancient Roman Munificence: The Development of the Practice and Law of Charity". Rutgers Law Review vol. 57, issue 3, pp. 1043–1110.