Компьютерын техник хангамж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
PDP-11 CPU board

Компьютерын техник хангамж нь компьютерын системийг бүрдүүлж буй биет элементүүдийн бүрдэл юм. Компьютерын техник хангамж нь дэлгэц, хулгана, гар, өгөгдөл хадгалах хатуу диск (HDD), санах ой (RAM), эх хавтан гэх мэт компьютерыг бүрдүүлэх биет хэсгүүд орно.

Программ хангамж нь компьютерт зааварчилгаа өгөх программ, холбогдох өгөгдлийн цогц юм. Техник хангамж программ хангамж нь нийлээд тооцоолох системийг гүйцэтгэдэг.

Фон Нойманн загвар[засварлах | edit source]

Фон Нойманны архитектурын бүдүүвч

Орчин үеийн компьютерын загвар бол Унгарын математикч Жон фон Нойманны 1945 хуудас бүтээлд дэлгэрэнгүй бичигдсэн. Энэ нь арифметик алгоритмын хэсэг болон боловсруулагч машинуудаас тогтох боловсруулалтын хэсэг, мөн зааварламжийн машин болон програм хэмжигчийг агуулсан удирдлагын хэсэг, мөн өгөгдөл болон зааварламжийг хадгалах зорилготой ой санамж, мөн нэмэлт их хэмжээний мэдээлэл хадгалах хадгалалтын хэсэг, мөн гаралт оролтын механизм гэсэн таван жижиг хэсгээс бүрдсэн электрон дижитал компьютерын бүтцийн загварыг тайлбарлан үзүүлсэн юм.

Борлуулалт[засварлах | edit source]

Гурав дахь жилдээ дараалан АНУ-ын B2B суваг борлуулалт (дистрибютер болон арилжааны борлуулагчаар дамжуулан борлуулсан борлуулалт) 2013 оны сүүл үе хүртэл бараг 6 хувь буюу 61.7 тэрбум доллар болтол өссөн. Энэхүү гайхалтай өсөлт нь эдийн засгийн хямрал дууссанаас хойших хамгийн хурдацтай өссөн борлуулалт байсан. Борлуулалтын өсөлт нь 2012 оны хоёрдугаар хагаст эрчимтэй өссөн бөгөөд оны дөрөвдүгээр улиралд хамгийн ихдээ 6.9 хувиар нэмэгдсэн.

Өөр өөр систем[засварлах | edit source]

Өнөөдөр гэхэд төрөл бүрийн компьютерын системүүд ашиглагдаж байгаа.

Хувийн компьютер[засварлах | edit source]

Хувийн компьютер буюу өөрөөр PC (Personal Computer) гэж нэрлэгддэг, түүний олон талт хэрэглээ болон харьцангуй бага үнэ нь түүний хамгийн түгээмэл болсон шалтгаан юм. Зөөврийн компьютерууд нь ерөнхийдөө маш төстэй байдаг ба эрчим хүч бага хэрэглэдэг бөгөөд жижигрүүлсэн хэлбэрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг ашигладаг.

Компьютерын гэр[засварлах | edit source]

Компьютерын гэрийн ихэнхийг төмөрлөг материал, зарим хэсэг нь хуванцар бүрдүүлдэг. Эдгээр нь ширээн доор багтахуйц жижиг, гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд илүү авсаархан буюу дэлгэц процессорыг хамтад нь багтаасан Apple-ийн iMac загвар нь энгийн зүйл болоод байгаа. Гэр нь том эсвэл жижиг байж болно, гэхдээ эх хавтан дээрх хэсгүүдийн байрлал илүү чухал байдаг. Зөөврийн компьютерууд ихэвчлэн нугасан бүтэцтэй байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд ийм төрлийн зөөврийн компьютерын гажилтуудаас болж зөвхөн хавтгай дэлгэцэн болох нь анзаарагдах болсон.

Цахилгаан хангамж[засварлах | edit source]

Цахилгаан хангамж нь компьютерын дотоод бүрэлдэхүүн хэсгүүд рүү хувьсах цахилгаан гүйдлийг тогтмол цахилгаан гүйдэл болгон хувиргаж оруулдаг. Зөөврийн компьютер нь зайныхаа тусламжтайгаар тодорхой хугацааны турш хэвийн ажиллах чадвартай байдаг.

Үндсэн хавтан[засварлах | edit source]

Компьютерын үндсэн хэсэг бол эх хавтан. Энэ нь CPU, RAM, диск уншигч (CD, DVD г.м), цаашлаад хавтан дээрх бүхий л зүйлийг нэгтгэн холбосон цахилгаан хэлхээ бүхий том дөрвөлжин хавтан юм. Эх хавтантай шууд болон хэсэгчлэн холбогдсон бүрэлдэхүүн хэсгүүд:

  • CPU (Төв боловсруулалтын хэсэг), ихэнх тооцооллыг гүйцэтгэдэг ба энэ нь компьютерыг ажиллуулдаг. Энэ нь дулаан шингээгч болон сэнсний тусламжтайгаар хөрж байдаг. Хамгийн шинэлэг CPU-нүүд GPU-г агуулдаг. CPU-гийн цагийн хурд (Clock speed) нь хэрэглэгчийн заалтыг хэр хурдан гүйцэтгэхийг удирддаг, мөн энэ нь ГГц-ээр хэмжигдэнэ; энгийн үзэгдэл 1 ГГц болон 5 ГГц-ийн дунд байна. Ихэнх сүүлийн үеийн компьютерууд СПУ-г хурдасгах сонголттой байдаг ба энэ нь халалтыг ихэсгэдэг, тиймээс үүний эсрэг сайжруулсан хөргөгч шаардлагатай.
  • Чип (Chipset), эх хавтангийн хоёр гол алгоритмын нэг, мөн СПУ болон системийн бусад хэсгүүдийн мэдээллийг дамжуулах үүрэгтэй North Bridge-ийг хамардаг.
  • RAM (Random-Access Memory), CPU-ийн орж гарж байгаа код болон өгөгдлийг хадгална. RAM нь ихэвчлэн 2GB, 4GB, 8GM гэсэн DIM модулиар ирдэг ба үүнээс ч том байж болно.
  • ROM (Read-Only Memory), компьютер ассаалттай үед ажиллаж байдаг гаралт, оролтын системийг (BIOS) хадгалдаг, бусад үед компьютерын заалтыг гүйцэтгэж эхлэх буюу хоослож эхэлдэг (Booting up)
  • BUSES нь CPU-г тал бүрийн дотоод бүрэлдэхүүн хэсгүүд болон график мөн дууны зориулалттай хавтан руу холбож өгдөг.
  • CMOS зай, BIOS чип дэх, өдөр болон цагийг санах ойг ажилуулдаг. Энэ нь жирийн цагны зай юм.
  • Video card (Graphics card), компьютерын графикийг боловсруулна. График картын хүчин чадлаас зураглал хэр сайн харагдах хамаарна.

Өргөтгөлийн картууд[засварлах | edit source]

Нэмэлт карт нь компьютерын хүчин чадал, үйл ажиллагааг улам нэмэгдүүлэх зорилгоор компьютерын эх хавтанд суулгах боломжтой картууд юм.

Хадгалалтын төхөөрөмжүүд[засварлах | edit source]

Компьютерын мэдээллийн хадгалалт буюу багтаамж нь компьютерын тусгай төхөөрөмж болон төрөл бүрийн бичигчийн дата хадгалах байдлаар илэрхийлэгддэг. Өгөгдөл хадгалах нь компьютерын үндсэн үйл ажиллагаа, үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. SSDriver үнэ нь сүүлийн жилүүдэд ихээр унасан тул компьютерт нэмж тавих нь их зөв сонголт болж, файлууддаа илүү хурдан нэвтрэх болон форматлах боломжтой байгаа юм. Компьютерын мэдээллийн хадгалалт буюу багтаамж нь компьютерын тусгай төхөөрөмж болон төрөл бүрийн бичигчийн дата хадгалах байдлаар илэрхийлэгддэг.

Тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгсэл[засварлах | edit source]

Мэдээлэл нь компьютерт олон хэлбэрээр хадгалагдах боломжтой. Хатуу диск драйвер нь өндөр хүчин чадалтай, бага зардалтай байдгийн улмаас бараг бүх хуучин компьютерт ашиглагддаг байсан, SSD нь эрчим хүч илүү хэмнэдэг бөгөөд хатуу дискээс үнэтэй учраас илүү үнэтэй компьютеруудад байдаг байна. Зарим системууд илүү хурдтай, найдвартай байлгахын тулд диск массив хянагчийг ашигладаг байна.

Зөөврийн медиа файл[засварлах | edit source]

Компьютеруудын хооронд өгөгдөл дамжуулахад USB флэш диск, эсвэл оптик диск ашиглаж болно. Тэдгээрийн ашигтай тал нь бусад системүүдэд уншигдаж байхаас хамаарна; төхөөрөмжүүдийн дийлэнхид нь оптик диск болон USB PORT байгаа.

Оролт, гаралтын төхөөрөмжүүд[засварлах | edit source]

Оролт ба гаралтын төхөөрөмжүүд нь ихэвчлэн гол компьютерын гаднаас залгагддаг. Эдгээр нь ихэнх компьютерт ижил байдаг.

Оролтын төхөөрөмж[засварлах | edit source]

Оролт нь тухайн компьютерийн хүлээж авах өгөгдөл эсвэл дохио, гаралт нь тус компьютераас илгээж буй өгөгдөл, дохиог хэлнэ. Ихэнх PC компьютерууд хулгана, болон гартай байдаг бол зөөврийн компьютер нь хулганы оронд мэдрэгч самбарыг ашиглаж байна. Бусад оролтын төхөөрөмжүүдэд микрофон, вебкамер болон сканнер орно.

Гаралтын төхөөрөмж[засварлах | edit source]

Компьютерийн боловсруулсан электрон өгөгдлийг хүний ойлгохуйц хэл рүү хөрвүүлэн гаргах төхөөрөмж юм. Жишээ нь принтер, чанга яригч, монитор гэх мэт.

Mэйнфрэйм компьютер[засварлах | edit source]

Mэйнфрэйм IBM System z9

Толгой компьютер (Mэйнфрэйм компьютер) нь ихэвчлэн өрөөг бүхэлд нь эзлэхээр асар том хэмжээтэй бөгөөд энгийн PC компьютероос хэдэн мянга дахин үнэтэй байдаг. Эдгээр компьютер засгийн газар болон томоохон аж ахуйн нэгж байгууллагын олон тооны тооцооллыг гүйцэтгэх зорилготой юм.

Хэлтсийн автоматчлал[засварлах | edit source]

1960, 1970-аад онд олон олон томоохон хэлтэс байгууллагууд процессын хяналт болон лабораторийн автоматжуулалтыг бий болгох зорилгоор тусгай зориулалтын системүүдийг ашиглаж эхэлсэн байна.

Супер компьютер[засварлах | edit source]

Супер компьютер нь энгийн компьютертай ерөнхийдөө адилхан боловч асар их хэрэгцээний тооцоололд зориулагдсан. 2013 оны 11 сарын байдлаар, дэлхий дээрх хамгийн хурдан супер компьютероор Хятадын Гуанжоуд байрлах Тяньхэ-2 шалгарсан. Супер компьютер нь ямар нэг онцгой технологид хамаардаггүй, харин ч энэ нь ямар ч үе дэх хамгийн хурдан компьютерыг тодорхойлдог байна. 2011 онд, хамгийн хурдан супер компьютер 1 петафлоп (petaflop)-ыг даваад байгаа юм. Супер компьютер нь хэдий хурдан ч, маш өндөр өртөгтэй тусдаг учир, тэдгээрийг том байгууллагууд ашиглах нь олонтаа. Супер компьютер ерөнхийдөө цэргийн болон шинжлэх ухааны хэрэглээнд ашиглагддаг. Хэдий өндөр өртөгтэй ч, тэдгээр нь маш том хэмжээний өгөгдөл задлан шинжлэх шаардлагатай арилжааны хэрэглээнд мөн ашиглагддаг. Жишээ нь, том хэмжээний банкнууд олон төрлийн хөрөнгө оруулалтын бодлогын зардал болон эргэлтийг тооцоолоход тэдгээрийг ашигладаг.

Техник хангамжийн сайжруулалт[засварлах | edit source]

Компьютерын техник хангамжийг ашиглаж байх үед, компьютерт шинэ техник хангамж суурилуулах нь компьютерын гүйцэтгэлийн хурдыг сайжруулахаас гадна багтаамжийг нэмж байгаа учир сайжруулалт гэж тооцогдоно. Жишээ нь, хэрэглэгч SSD-тэй техник хангамжийг байршуулсанаар гүйцэтгэлийн хурдыг болоод багтаамжийн хэмжээг ихэсгэж болох юм. Мөн хэрэглэгч РАМ-ыг ихэсгэснээр компьютер гацалтгүй илүү ажиллах юм. Эдгээр сайжруулалтыг хийх нь програмын системийн шаардлагыг хангахад хэрэгтэй юм.