Компьютерын хулгана
Хулгана (англ. mouse, мауз) нь гадаргуу дээр хөдөлгөснөөр хавтгай дэлгэцэнд талбарыг онилон заах оньст компьютерын тоноглол юм. Хүний гарын аясаар хөдлөх ба 2 товчлууртай байдаг, мөн заримд нь нэмэлтээр босоо чиглэлд өнхрөх араа байрладаг. Хулганы хөдөлгөөнийг дагаж дэлгэцэнд заагч хөдлөж, цаашид үйлдлийг амархан гүйцэтгэх боломжтой болгодог.
Mouse ("Хулгана") гэдэг нэрийг Станфорд судалгааны институтэд анхны компьютерын хулгануудын залгуур нь жинхэнэ хулганы сүүл шиг адагтаа байрладаг байснаас ажиглаж нэрлэсэн байдаг.[1]
Хулганы өнхөрөгч бөмбөгийг анх Том Крэнстон, Фред Лонгстаф, Кеньон Тэйлор нар Канадын тэнгисийн цэргийн "Датар" төслөөр 1952 онд боулингийн бөмбөгөөс санаа авч бүтээсэн байдаг.[2]
Янзаар барьдаг[засварлах | кодоор засварлах]
Тоглоомчид хулганыг 3 янзаар барьдаг:[3]
- Хуруугаар. Энэ нь хуруунууд товчлуур дээр байрлаж, алганы дээд хэсэг хулганын “өсгийнд” байрлана. Алганы доод хэсэг ширээн дээр байна. Давуу тал нь – хулгана нь нарийн хөдөлнө.
- Сарвуун барилт. Хуруугаа нугалж товчлуур дээр зөвхөн хурууны өндөг тавигдана. Хулганын “өсгий” алганы төвд байрлана. Давуу тал – товчлуур дархад эвтэйхэн байна.[4]
- Алган барилт. Хулгана дээр алга бүтнээрээ байрлана, хулганын “өсгий” сарвуун барилт дээрх шиг алганы голд байрлана. Энэ барилт нь мэргэн буучдын далайцтай хөдөлгөөнд илүү зохицсон байдаг.
Оффисын хулгана (жижиг зөөврийн компьютерын хулганаас бусад) ихэвчлэн бүх төрлийн барилтад адилхан тохиромжтой байдаг. Тоглоомчдын хулган нь өөр өөрийн барилтад тохируулсан байдаг тул үнэтэй хулгана худалдаж авахдаа өөрийн барилтад тохирох хулганыг “барьж” үзэх нь зүйтэй.[5][6]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ See, for instance: ""mouses" vs "mice"". alt.usage.english fast-access FAQ. Retrieved 2006-06-11.
- ↑ Ferranti-Packard: Pioneers in Canadian Electrical Manufacturing, Norman R. Ball, John N. Vardalas, McGill-Queen's Press, 1993
- ↑ "Performance Measures of Game Controllers in a Three-Dimensional Environment" (PDF). yorku.ca. Retrieved 2022-08-12.
{{cite web}}
: line feed character in|title=
at position 64 (help) - ↑ "Как игроки в CS:GO держат мышку: классический хват Симпла, «крабик» и даже «тираннозавр»". cyber.sports.ru.
- ↑ "Вне офиса: лучшие игровые мыши 2021 года". yavitrina.ru. Retrieved 2022-08-12.
- ↑ "Glossary:Mouse acceleration". pcgamingwiki.com. Retrieved 2022-08-12.