Компьютер график

Компьютер график (Англи: computer graphics) гэдэг бол компьютер хэрэглэн графикыг үүсгэдэг ба ихэвчлэн төсөөллийг тусгай програм ба техник хангамж ашиглан компьютерт зурган өгөгдлөөр буулгаж өгөхийг хэлнэ. Ерөнхийдөө OpenGL, directX, Java3D зэрэг технологиудыг ашиглан дуу дүрсний график картуудаар хэрхэн хүссэн дуу, график дүрсээ гаргаж авах буюу нөгөө талаас түүнтэй зохицож ажилладаг хэрэглээний программ зохиох гэж ойлгож болно.

Орчин үеийн компьютер график нь уламжлалт графикын аргаас ялгаатай нь цонхонд суурилсан байдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт графикын арга нь дэлгэцийг бүхэлд нь цонх болгон ашигладаг байсан бол орчин үеийн компьютер графикт дэлгэцэнд хэд хэдэн цонх үүсгэх боломжтой. Графикын командууд нь цонхтой уялдсан координатын системийг хэрэглэдэг.

Компьютер график гэдэг үг хэллэгийг 1960 онд Боинг компанийн дизайнер Виллиам Феттер үүсгэсэн.