Константин Нейман
Константин Августович Нейман (1897 оны 1-р сарын 28-нд төрсөн— 1937 оны 11-р сарын 5-нд нас барсан) — Зөвлөлтийн цэргийн жанжин, Корпус командлагч (1936).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Латви ундэстэн, цэргийн албанд орохоос өмнө бичг хэрэг эрхлэгч байсан. Дэлхийн 1-р дайнд оролцож явсан. 1916 онд цэргийн бага даргын сургууль төгссөн. 1917 онд Оросын Ажилчины Социал-Демократ намд элссэн.
1918 оноос Оросын Ажилчин тариачны Улаан Армид орж Бүх Оросын Коммунист /Большевик/ намд элссэн байна.
Дараа нь түүнийг Зүүн фронт руу илгээж, 5-р Улаан армийн Зүүн эргийн бүлгийн штабын ахлах туслахаар томилогдов. 1918 оны 8-р сарын 22-ноос тэрээр Улаан армийн 5-р армийн командлагчийн харьяа Улаан Латвийн явган цэргийн ангид (орос. Латы́шские стрелки́, латв. Latviešu strēlnieki) 3-р тусгай бригад удирдаж байжээ. Үүний дараа тэрээр 1920 оны 4-р сарын 21-ээс - Ар Байгалийн, 1920 оны 4-р сарын 26-наас - 2-р Эрхүүгийн, 1920 оны 5-р сарын дунд үеэс 1921 оны 8-р сар хүртэл 35-р дивизүүдийг удирдаж байсан.
Тэрээр дивизийнхээ хамт 1921 оны 5-р сараас 8-р сарын хооронд Монгол дахь цэргийн ажиллагаанд оролцож, мөн 5-р армийн экспедицийн командлагчаар томилогдсон. Энэ ажиллагааны үеэр барон Унгерн фон Штернбергийн цэргүүдийг ялж бароныг баривчилсан байна.
Дайны дараах хугацаанд тэрээр: 1921 оноос - 5-р дивиз, 1924 оноос - 4-р корпус, 1928 оноос - 17-р корпусыг удирдаж байв. Дараа нь М.Фрунзегийн нэрэмжит Цэргийн академийн ахлах багш. 1930-1934 онд ЗХУ-ын Хувьсгалт цэргийн зөвлөлийн нөөцөд байсан бөгөөд тэр үед 1932 оноос ЗХУ-ын Эдийн засгийн дээд зөвлөлийн Цэрэг-аж үйлдвэрийн газрын даргын туслах, 1934 оноос хойш газрын даргаар ажиллаж байжээ. ЗХУ-ын Хүнд аж үйлдвэрийн яамны барилгын "Спецмаштрест"-ийн дарга. 1934 онд түүнийг Улаан армийн нөөцөд шилжүүлж, ЗХУ-ын Хүнд аж үйлдвэрийн яамны 8-р ерөнхий газрын даргаар томилов. 1936 оны 5-р сарын 31-нд түүнд корпус командлагч цол олгосон. 1936-1937 онд - ЗХУ-ын Батлан хамгаалах Аж үйлдвэрийн яамны 8-р ерөнхий газрын дарга.
1937 оны 7-р сарын 21-нд баривчлагдсан. 1937 оны 11-р сарын 5-нд Бүх Оросын Цэргийн комиссоос цаазаар авах ял оноож, тэр өдөртөө цаазлуулсан байна. Сүүлд 1955 оны 10-р сарын 29-нд сэргээн цагаатгасан байна.