Коосэн
Jump to navigation
Jump to search
Коосэн(япон. 高専) буюу Технологийн коллеж нь Японд 1961 онд анх байгуулагдсан, технологийн боловсрол олгодог, олон салбартай коллеж юм. Коосэн хэмээх үг нь "Коото сэнмон гакко" (япон. 高等専門学校) буюу "ахлах мэргэжлийн сургууль" гэдэг япон үгийн товчлол болно.
2016 онд Монголоос 24 оюутан Японы коосэнд суралцахаар очсон байна. Монгол улсад 2016 оны хичээлийн жилээс япон загвараар 3 коосэн байгуулагдан ажиллаж байна.