Коррагийн домог

Коррагийн домог The Legend of Korra) нь америкийн уран зөгнөлт хүүхэлдэйн кино нь 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд нээлтээ хийжээ. Коррагийн домог хүүхэлдэйн кино нь Аватар-Элементүүдийн эзэн гэх цувраүргэлжлэл юм. Цуврал нь хоёр хэсэгт хуваагдан нийт 52 ангиас бүрддэг.

Үйл явдлын өрнөл[засварлах | кодоор засварлах]

1-р бүлэг: Агаар

Тэр өмнөд усны овогт төрсөн. Тэрээр гал, ус, газар, агаар гэх үндэстэн бүрт ээлжлэн төрдөг аватаруудийн нэг. Аватар нь хүчний тэнцвэрийг хадгалдаг үүрэгтэй. Тэр хүчирxэг, ухаалаг, ширүүн зантай. Нага гэдэг баавгайн нохойтой. Тэр том болж тосгоноосоо явж найрамдлын хотод ирэх бөгөөд тэнд шидтэнгүүдийг үзэн яддаг тэнцвэржүүлэгчид гэх бүлэглэлтэй тэмцэнэ. Тэгэх явцдаа Мако, Болин, Асами гэх найзуудтай болдог. Тэр ялж хотод энх тайвныг авчирдаг.

2-р бүлэг: Сүнсүүд

Тэр xойд усны овгийн ахлагч Уналаг болон тэрний ихэр хүүхэд Эска Дэснатай танилцдаг. Уналаг сүнснүүдийг энэ ертөнцөд авчрахыг хүснэ. Тэр сүнсний муу талын хүч болох бату гэдэг эртний сүнсийг ашиглан ертөнцийг эзэрхэхийг оролдоно. Корра тэрнийг аватарийн хүч болох Рава гэх эртний сайн талын сүнс болон найзууд багш нарынхаа хүчээр ялж ертөнцөд сүнс болон хүмүүсийн хооронд тэнцвэрт байдлыг авчирдаг.

3-р бүлэг: Өөрчлөлт

улаан бадам линхуа гэх бүлэглэлийн Захир Минхуа Газан Пилэ гэх маш хүчирхэг хүмүүстэй тэмцдэг. Тэд аватарийг алж эмх замбараагүй байдлыг авчрахыг оролддог. Тэд Коррагийн нөхөд болон эзэнт гүрнүүдийн эсрэг тэмцдэг. Захир Корраг хордуулсан боловч Корра хүчтэй тэмцэж эцэсдээ ялдаг.

4-р бүлэг: Тэнцвэрт байдал

Корра хорноос болоод өвдөж, газрын улс үймээнтэй байна. Кувира гэх жанжин өөрийн цэргүүдийн хүчээр эмх замбараагүй байдлыг дарна. Гэвч тэрээр олдсон эрх мэдлээ алдахыг хүсэхгүй. Тэр газрын улсын эзнээр оорийгоо оргомжлоно. Корра овчноо эдгээж тэрэнтэй тулалдаад ялагддаг. Гэвч тэр найрамдалийн хотод нөхдийн хамт Кувира болон Аримтай нь том тулаан хийж ялдаг.