Jump to content

Криминалистик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол улсад Дотоод Явдлын яамны практикт 1930-аад оны сүүлчээс Гарын хээг ашиглаж 1939 онд Цагдан сэргийлэх байгууллагын орон тоонд гарын хээ шинжээч бий болгож гэмт этгээдийг гарын хээгээр нь бүртгэж эхэлжээ.1940 оны 8 сарын 30-нд ДЯЯ-ны УЦС газрын онцгой хэлтсийн Дактилоскопийн тасаг байгуулаж, 1941 оны 5 сарын 8-нд ДЯЯ-ны 389 тоот тушаалд "Хурууны хээ нь улсын ба аж ахуй, худалдааны эд хөрөнгийг хулгайлах хуйвалдан ашиглагч нартай тэмцэх, эрүүгийн хэрэг өдүүлэгч хулгайч, дээрэмч, танхай балмад, янхан явалдагсад зэргийн гэмт хэргийг эсэргүүцэхэд ашиглагдана" гэжээ.Монгол улсад гарын хээ шинжээчийг 1942 оноос Оросын Холбооны Улсын Челябинск хотод бэлтгэн ажиллуулж байжээ. Хурууны хээг шинжлэх эрх зүйн үндсийг ДЯЯ-ны сайдын 1949 оны 10 сарын 6-ны өдрийн 1081 тоот тушаалаар баталж, уг тушаалд "УЦСГ-ын Тусгай хэлтсийн дэргэд Гарын хээг шинжлэх Дактилоскопийн тасгийг байгуулж, уг тасагт фото зураг /криминалистикийн гэрэл зураг/ ба дактилоскопийн экспертизын үүргийг хариуцуулж, мөн газрын 2-р хэлтсийн гүйцэтгэх ажилтанд гэмт хэрэг үүдэн гарсан газар дээр очиж үзлэгийг явуулах, хурууны хээг илрүүлэн олох, шинжилгээнд өгч гэмтнийг илрүүлэх бололцоог олгохын тулд тусгай чиглэлээр заан сургасугай" гэж заасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 5 сарын 26-ны 126 дугаар тогтоолоор батлагдсан "ДЯЯ-ны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерь шоронгийн дүрэм"ийн дотор хоригдогсдын хувийн хэрэгт заавал байх баримтын дотор: А/ баривчлагдсан хүний анкет Б/ хурууны хээний карт В/ гэрэл зураг гэжээ. 1951 оны үе болоход хурууны хээний карт бүртгэл аймгуудын хорих анги, ДЯЯ-ны харъяа хэлтсүүд, Засан хүмүүжүүлэх газар, Лагерь, Колониудад бүх хоригдлыг 100 хувь бүртгэжээ. Эрүүгийн тоо бүртгэлд хурууны хээг ийнхүү оруулсан нь тор бүртгэлийг чанарын дээд түвшинд гаргасан нүсэр их ажил байсныг мэргэжлийн хээ шинжээчид хүрэлцэхгүйд хүрч орон тооны бус хурууны хээ бүртгэгч 22 хүнийг 18 аймаг нэр заан томилж байжээ. 1955 оны 6 сарын 1-нд Гэмт этгээдийг хурууны хээгээр бүртгэх шинэ заавар батлагдав.БНМАУ-д хурууны хээ судлалын үндэс ийнхүү тавигдсан бөгөөд энэ нь эхлээд тоо бүртгэлийн зорилгоор, 1957 оноос гэмт этгээдийг гарын хээгээр нь адилтгах үндэслэлийг бүрдүүлжээ. 1968 оны 1 сарын 23-нд НАХЯ-ны сайдын 6 тоот тушаалаар таван хурууны бүртгэлийг байгуулж зааврыг баталсан, 1972 оны 8 сарын 16-нд УЦСЕГ-ын даргын 14 тоот тушаалаар хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрний цуглуулгын "Цоорхой карт" хөтлөх зааврыг баталж мөрдүүлсэн, 1976 оны 7 сарын 8-нд УЦСЕГ-ын даргын 44 тоот тушаалаар хэрэг учралын газраас илрүүлсэн гарын мөрийг учрал болсон өдрөөс хойш хотод 3 хоног, хөдөөд 14 хоногийн дотор УЦСЕГ-ын Шинжлэх ухаан техникийн хэлтэст ирүүлж "Цоорхой картны" санд шалгуулж байх журам тогтоож байжээ. ЦЕГ-ын даргын 1990 оны 8 сарын 10-ны өдрийн А/04 тоот тушаал "Гарын хээний санг шинэчлэн байгуулж, ашиглах тухай" гарч аймаг, хот, төмөр замыч цагдаагийн хэлтэст гарын хээний дардасны санг ЦЕГ-ын КШТ-д улсын хэмжээний гарын хээний дардасны санг /нэгдсэн/ тус тус байгуулах, нэгдсэн санд орвол зохих хүмүүсийн гарын хээний дардсыг бүрэн авч эрүүгийн гэмт хэрэг илрүүлэхэд үр өгөөжтэй ашиглаж байгаад хяналт тавьж, бүх талын туслалцаа үзүүлж ажиллахыг ЦЕГ-ын харъяа бүх албад, газар, хэлтсийн дарга нарт даалгаж сан бүрдүүлэх ашиглах тухай зааврыг хавсралтаар баталж 8 сарын 16-ны өдрөөс эхлэж мөрдөхөөр зааж, НАХЯ-ны сайдын 1968 оны 1 сарын 23-ны өдрийн 06 тоот тушаалыг хүчингүй болгосон. Гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Дэлхийн хөгжилтэй улс орнуудад ашиглагдаж байгаа Гарын мөрний шинжилгээний автомат төхөөрөмж аргачлалыг нэвтрүүлэхээр 1995 онд Монгол улсын ЦЕГ-ын Криминалистикийн шинжилгээний төв Оросын Холбооны улсын Екатеринбург мужийн Миасс хотын ДЯЯ-ны Фермийн гарын мөрний шинжилгээний "Папилон" АДИС системийг хамтран ажиллах тухай гэрээний үндсэн дээр худалдан авч ашиглах болсон байна. Монгол улсад Гарын хээ шинжилгээг 1940-өөд оны үеэс эхэлсэн ба 1944 оны 1 сарын 12-нд Дотоод Явдлын Яамны сайдын 14 тоот тушаалаар УЦСГ-ын гүйцэтгэх хэлтэст гэрэл зураг, гарын хэз шинжилгээ, эрүүгийн тоо бүртгэл, эрэлч албаны нохойн хэсгүүдийг нэгтгэж "Шинжлэн магадлах техникийн дөрөвдүгээр тасаг" байгуулснаар Криминалистикийн бие даасан салбар лабораторийн хэмжээнд үүсэж хөгжих бололцоо бүрдсэн гэж үздэг байна. Гарын хээ шинжилгээгээр манай мэргэжилтнүүд хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн ололтууд туршлагыг судлан өөрийн орны нөхцөл практикт гэмт хэрэгтэй тэмцэхэд хэрэглэж байна.

Stub icon

Энэ гэмт хэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.