Критик сэтгэлгээ
Критик сэтгэлгээ нь үндэслэлтэй, шударга дүгнэлт хийхийн тулд баримт, нотолгоо, аргументуудад дүн шинжилгээ хийх явдал юм. Критик сэтгэлгээ бол сахилга бат, өөрийгөө хянах, удирдах дадал зуршлуудын нийлбэр ба критик сэтгэгч нь уг чадварыг эзэмшсэн эсвэл энэ салбарын мэргэжлээр сурч, боловсрол эзэмшсэн хүнийг хэлдэг. Ричард В.Пол критик сэтгэгчийн оюун ухаан нь тухайн хүний оюуны чадавхи, зан чанарын онцлогийг илтгэдэг хэмээжээ.
Критик сэтгэлгээ нь өндөр стандартаар үр дүнтэй харилцаа холбоо, асуудлыг шийдвэрлэж, мөн эгоцентризм, социоцентризмийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг ойлголт юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Грекийн гүн ухаантан Сократын (МЭӨ 470-399 он) сургаалаас анх Баруунд критик сэтгэлгээ үүсжээ. Эртний Грекийн сонгодог эрин үеийн (МЭӨ V зуун-IV зуун) философич Платон (МЭӨ 428- 347 он) Сократын сургаал (МЭӨ 470-399) нь хамгийн анхны критик сэтгэлгээ гэж тэмдэглэжээ. Платоны тэмдэглэлд философич Сократ шоронгоос оргосон нь Сократын зөв, буруугийн ёс зүйн асуудлын талаар хэд хэдэн илтгэгчтэй маргаж байсныг буулгажээ. Платон шоронгоос оргох нь Афины хууль тогтоомж болон Сократын итгэдэг бүхнийг зөрчинө гэж дүгнэжээ.