Jump to content

Кураш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кураш бөх

Кураш -бол түрэг үндэсний бөхийн барилдаан бөгөөд сүүлийн үед Узбекистан, Турк улсууд Олон улсын түвшинд хөгжүүлж буй юм. Түрэг хэлээр кураш нь "бөх" гэсэн үг. Узбек хэлээр-кураш, Киргиз хэлээр- күрөш, башкир хэлээр- көреш, казах хэлээр -күрес гэхчлэн үндэстэн бүр өөр өөрсдийнхөөрөө дуудлагатай.

Кураш бөхийн үүссэн цагийн тухай баттай мэдээлэл байхгүй байна. Нүүдэлчин арт түмэн бөхийн тэмцээнийг баяр ёслол, хурим найрын үеэр, томоохон цуглаан, худалдааны үеэр зохион байгуулдаг байжээ. Кураш бол бие даасан спорт, биеийн тамирын дасгалын нэгэн арга хэлбэр юм.

Анх 1928 онд ЗХУ-д кураш бөхийн тэмцээн зохиогдсон ч хожим буюу 1950-1960-аад оны үед анхны холбоо үүсч байлаа. Гэхдээ Олон улсын Кураш бөхийн холбоо 1998 оны 9-р сарын 6-нд Ташкент хотноо 28 гишүүн оронтой байгуулагдаж, анхны дэлхийн аваргыг 1999 онд зохион байгуулсан байна.

Кураш бөхөд дараах байдлаар оноо олгоно. Үүнд Халал, Ямбош, Чала. Бөх нь халал оноо авбал ялсанд тооцогдоно. Цэвэр ялахын тулд өрсөлдөгч бөхөө нуруугаар нь унагаах ёстой. Харин нуруугаар нь унагааж чадаагүй ч мэх хийгээд оноо авсан бол ямбош өгнө. Хоёр удаа ямбош болвол тухайн бөх хожно. Харин хийсэн мэх нь халал, ямбош шиг оновчтой болоогүй ч оноо авах тохиолдолд чала өгнө. Кураш барилдааны турш идэвхгүй барилдвал гурван удаа торгодог. Эхний торгуулийг тамбик, хоёрдугаар торгуулийг дакки, харин гирром буюу гурав дахиа торгуулвал барилдаанаа дуусгаж, хасагдсанд тооцно. Өрсөлдөгчийнхөө өмднөөс зуурахыг хориглосон дүрэмтэй.

Монгол дахь Кураш бөх

[засварлах | кодоор засварлах]

Кураш буюу хүрээ бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 12-р сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Энэ удаа Кураш бөхийн өсвөр үе, залуучуудын ес дэх удаагийн ДАШТ, ахмадын гурав удаагийн дэлхийн aварга шалгаруулах тэмцээн болов. ДАШТ-ий өмнө кураш бөхийн их хурал хуралдана. Монгол Улсад кураш бөхийн ДАШТ 17 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа ажээ.