Jump to content

Кшиштоф Бойко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кшиштоф Бойко

Кшиштоф Бойко (польш. Krzysztof Zbigniew Bojko, 1963 оны 5-р сарын 21-нд төрсөн) - Польшийн эрдэмтэн, Польш улсаас Монгол Улсад суусан Элчин сайд, дипломат.

1991 онд Ягеллоны их сургуулийг түүхийн чиглэлээр төгссөн. 1999 онд тус их сургуульд тэрээр 1462-1505 онуудад Оросын III Иван хааны үеийн Москвагийн ноёдын Баруун Европыг чиглэсэн бодлого бүтээлийн үндсэн дээр түүхийн чиглэлээр хүмүүнлэгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

2007 онд "Израилын төр ба Палестинчуудын хүсэл эрмэлзэл" (1987-2006) судалгааны үндсэн дээр улс төрийн шинжлэх ухааны доктор болсон. Ягеллоны их сургууль (2006–2016) болон Дайны урлагийн академи (2017 оноос хойш)-ийн лектор.

1998-2000, 2006-2009 онд Гадаад хэргийн яаманд янз бүрийн албан тушаалд ажилласан.

2000-2005 онд Тел-Авив дахь Польшийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

2009 оны 5-р сараас 2016 оны 9-р сар хүртэл Польшийн Йордан дахь дипломат төлөөлөгчөөр (2012 он хүртэл Хэргийг түр хамаарагч, 2012 оноос Элчин сайдаар) ажилласан.

2016- 2019 онд ГХЯ-ны Африк, Ойрх Дорнодын хэлтэст ажиллаж байсан.

2019 оноос Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшиж 2019 оны 5-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад 2025 он хүртэл ажилласан байна.

Тэрээр англи, орос хэл мэддэг, герман хэлээр харилцах чадвартай. Гэр бүлтэй, гурван хүүхэдтэй.