Кэндо
Кэндо (Япон: 剣道, けんどう, Кэндоо) нь япон хэлээр "илдийн зам" хэмээх утгатай үг бөгөөд Японы уламжлалт илдийн урлаг кэнжүцүд тулгуурлан хөгжсөн орчин үеийн, илдээр тулалдах тулааны урлаг юм[1].
Кэндо нь Кэн буюу илд, До буюу зам, хөгжил гэсэн утга илэрхийлдэг бөгөөд Японы Улсын үндэсний тулааны урлаг юм.
Кэндогийн урлаг нь каратэ, жүдо, айкидогийн нэгэн адил тулалдах урлаг бөгөөд илдээр тулалддагаараа онцлог. Эртний Япон улсад овог хоорондын дайн тулаан ихээр болдог байсан бөгөөд илдээр тулалдах арга барил гол үүргийг гүйцэтгэж байжээ. Илд нь самурай нарын гол зэвсэг байсан хэдий ч энгийн үед дасгал сургуулилалт хийхэд санамсаргүй осол аюул ихтэй байсан тул 18-р зуунаас эхлэн мод болон хулсаар орлуулан бэлтгэл хийх болсон нь кэндогийн урлаг үүсэх эхлэл болсон байна. Кэндо нь тулааны урлаг (Бүдо), Самурайн замнал (Бүшидо) бөгөөд сэлэм ашиглан дайснаа ялан дийлэх арга ухаанаас үүдэлтэй боловч түүхийн урт хугацааны явцад хөгжин өнөөгийн төлөвшлөө олжээ.
18-р зууны сүүл үед Японд Самурай нарыг биедээ илд авч явахыг хориглосонтой холбогдуулан Кэндогийн урлаг хүчтэй хөгжих болжээ. Кэндогийн урлаг нь хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг агуулсан амар амгалан нийгмийн цогц урлаг болон хөгжиж байна.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "All Japan Kendo Federation's Perspective of Kendo". All Japan Kendo Federation(AJKF). Archived from the original on 2009-02-22. Татаж авсан: 2009-09-15.