Күроки Мэйса

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Күроки Мэйса
黒木メイサ
Төрсөн нэр Шимабүкүро Сацүки
Тайзны нэр Күроки Мэйса
Төрсөн 1988 оны 5 сарын 28 (1988-05-28) (26 настай)
Окинава, Наго
Мэргэжил Жүжигчин, загвар өмсөгч, дуучин, ctress, model, singer and voice actress
Хугацаа 2004-одоог хүртэл
Студи Сони Мюзик Жапан
Вэбсайт Албан ёсны цахим хуудас

Күроки Мэйса (黒木 メイサ Kuroki Meisa?) нэрээр олонд танигдсан Японы нэрт жүжигчин, дуучин, загвар өмсөгч, дуу оруулагч Шимабүкүро Сацүки (島袋 さつき Shimabukuro Satsuki?) нь 1988 оны 5 сарын 28-нд Окинава мужийн Наго хотноо мэндэлжээ. Эцэг нь бразил, японы эрлийз ба ээж нь япон. Тэрээр "Sweet power" агентлагийн харьяат уран бүтээлч бөгөөд "Sony Music Japan" компанитай гэрээгээр хамтран ажилладаг. Нас залуу хэдий ч олон тооны тайз дэлгэцийн бүтээл, зар сурталчилгаанд дүрээ мөнхөлж, хоёр ч бие даасан цомог гаргаж амжжээ.

Карьер[засварлах | edit source]

Загвар өмсөгч[засварлах | edit source]

Мэйса дунд сургуульд байхдаа Японы алдартай "JJ" сэтгүүлийн гэрээт фото моделиор сонгогдсоноор загварын гараагаа эхэлжээ. Тэрээр дэлхийн алдарт "Emperio Armani" брэндийн Япон дахь, мөн "Loreal" компанийн олон улсын нүүр царайгаар тодорч байв.

Жүжигчин[засварлах | edit source]

2004 оны 2 сард, Цүка Коохэй гол дүрд нь тоглох "Атами дахь хүн амины хэрэг - Пхеньянаас ирсэн мөрдөгч эмэгтэй" (熱海殺人事件・平壌から来た女刑事) хэмээх жүжигт анхны дүрээ бүтээснээс хойш тайз төдийгүй дэлгэцийн бүтээлүүдэд тасралтгүй тоглох болов. 2006 онд "Chakushin Ari" цувралын сүүлчийн ангид тоглож, улмаар дараагийн жил нь 44-р "Алтан Сүм" шагналын "Оны шинэ хүн" номинацийн эзнээр тодорсон байна.

Дуучин[засварлах | edit source]

Мэйса 2007 онд тоглосон "Crows Zero" киноныхоо дууг өөрөө дуулав. Улмаар 2008 оны 6 сарын 21-нд sony music records-той хамтран "Like this" дууг гаргаснаар дуучин болох эхлэлээ тавьжээ. 2009 оны 4 сарын 8-нд анхны бие даасан "Hellcat" цомгийг гаргав. Мөн 2010 оны 1 сард, "EP, Attitude" нэртэй хоёр дахь цомгоо гаргажээ.

Гадаад холбоос[засварлах | edit source]