Jump to content

Ленийн ботууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ленийн ботууль - (Англи: Festuca lenensis), (Орос: Овсяница ленская)

Хялгас мэт хуйлмал, нарийхан богино хатуу навчтай, 15-20 см өндөр, дэгнүүл үүсгэдэг олон наст үет ургамал. Навч нь хөндлөн огтлолоороо 0,8-1,2 см өргөн говилтой байдаг. Тавдугаар сард буталж хавар эрт ургадаг ургамлын нэг. Зургаадугаар сарын эцэс, долоодугаар сарын эхээр цэцэглэж, наймдугаар сард үрлэж сарын сүүлчээс хагдарч эхэлнэ. Хагд өвс нь сайн хадгалагдаж өвөлждөг.[1]

Уул, толгодын чулуурхаг хажуу, хайргатай энгэр, байцын ёроолд ургана.[2].

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 60]
  2. "Лени Ботууль- Festuca lenensis Drob". icc.mn. Эх хувилбараас архивласан: 2019-10-09. Татаж авсан: 2017 оны 8 сарын 03. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |dateformat= ignored (help)