Лех Качински
Лех Алекса́ндр Качи́нски (польш. Lech Aleksander Kaczyński; 1949 оны 6 дугаар сарын 18-нд Варшав хотод төрсөн- 2010 оны 4 дүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоенскт нас барсан), 2005-2010 онуудад Польшийн 4 дахь Ерөнхийлөгч, 2002-2005 онуудад Варшав хотын захирагч, Польшийн "Эрх зүй Шударга ёс" улс төрийн намын удидагчдын нэг.
Бага, залуу нас
[засварлах | кодоор засварлах]Лех Качински 1949 оны 6 дугаар сарын 18-нд Варшавт Дэлхийн хоёрдугаар дайнд Крайёва Армийн оролцогч Раймунд Качински (1922—2005) болон хэл зүйч, 1944 оны Варшавын бослогод оролцогч, сүүлд Польшийн Шинжлэх ухааны академид ажиллаж байсан Ядвига Качинска (гэрлэхээс өмнө Ясевич) (1926—2013) нарын гэрт хоёр ихэр хүүхдийн нэг болон төржээ. 1962 онд 13 настайдаа Лех ихэрийн өрөөсөн Ярославын хамт Польшид ихэд алдартай «Сар хулгайлсан хоёрын тухай» (польшоор. O dwóch takich, co ukradli księżyc) нэртэй хүүудийн үлгэр киноны гол дүрд тоглосон байна. Лех Качински Варшавын Их сургуулийн эрх зүй, захиргааны ангид 1967 онд элсэж суралцаад 1971 онд магистрын цолтой төгссөн байна. 1980 онд тэрээр Гданьскийн Их сургуульд докторын эрдмийн зэрэг амжилттай хамгаалж сүүлд 1996 онд тус Их сургуулийн профессор цол, 1999 оноос Варшав хотын Вышинскийн Их сургуулийн профессор цол хүртсэн байна.
Улс төрд орсон үе
[засварлах | кодоор засварлах]1977 онд Польшийн коммунист эрх баригчдын эсрэг нууц бүлгэм гэж үздэг байсан "Ажилчдыг хамгаалах үйл хэргийн Хороонд оролцох Товчоо"-нд (польшоор -Biuro Interwencji Komitetu Obrony Robotników) орж улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Улмаар тэрээр 1980 онд Гданьск хотын бослогчдын хорооны хууль зүйн зөвлөхөөр томилогдон ажилласан байна. Польшид онцгой байдал зарлахад 11 сар шоронд хоригдоод суллагдсаны дараа Үйлдвэрчний Эвлэлийн "Эв нэгдэл" /Solidarność/-ийн нэг комиссыг удирдсан байна. 1989-1991 онуудад Л.Качински "Эв Нэгдэлийн долоо хоногийн мэдээ", "Tygodnik Solidarność" сэтгүүлийн ерөнхий редактораар ажилсан ажээ.
1989 оны 6 дугаар сард болсон парламентын сонгуулиар Гданьск хотоос сонгогдсон Сенаторч болсон байна.
1991 онд тэрээр Консерватив, Христийн ардчилсан "төвийн гэрээ"-ий намыг байгуулж, дараа нь түүний даргын үүргийг 1998 он хүртэл гүйцэтгэж байжээ. 1991-1993 онуудад болон 1997 оноос хойш Качински Польшийн Сейм-д сонгогдож байв.
1991 оны 3-р сарын 12-оос 10-р сарын 31-ний хооронд тэрээр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Лех Валенсагийн удирдлаган дор ерөнхийлөгчийн Тамгын газрын Тамгын газрын Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төрийн сайдаар ажиллаж байсан (энэ албан тушаал байхгүй болсон). Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын товчооны ажлыг удирдаж байв. Тэрээр Лех Валенса болон түүний Тамгын газрын дарга Мечислав Ваховски нартай зөрчилдсөний дараа тэрээр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалаас огцорчээ.
2000 оны 6 дугаар сарын 12-нд түүнийг Ерөнхий сайд Ежи Бузек-ийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилов. Тэрээр удалгүй Засгийн газрын хамгийн алдартай гишүүдийн нэг, тухайн үеийн Ерөнхийлөгч Александр Квашньевскийн дараа хамгийн алдартай Польшийн улс төрч болжээ. Польш улсад олон жилийн турш хэрэгжүүлж байсан эрүүгийн шударга ёсны бодлогыг таслан зогсооход чиглэсэн түүний үйл ажиллагаа нь нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлсэн юм. Тэрээр гэмт хэрэг, авлигаас урьдчилан сэргийлэх, мафийн эсрэг тэмцэхэд үр дүнтэй ажиллаж байжээ.
2001 онд "Эрх зүй, шударга ёс" (Prawo i Sprawiedliwość – PiS) намыг өөрийн ихэр Ярослав Качинскитай хамт байгуулж 2001-2003 онд тус намаа тэргүүлсэн юм.
2002 оны 11 дүгээр сарын 18-нд Варшав хотын захирагчийн шууд сонгуульд давуу олонхын саналаар ялав. Тэрбээр авлига, хээл хахуулийг арилгах, хууль, хэв журмыг сэргээхийг уриалж нийслэл дэх бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлжээ. Тэрбээр хотын аюулгүй байдлыг сайжруулсан үр дүнтэй арга хэмжээ авав. 2004 оны 8 дугаар сарын 1-нд Варшавын бослого эхэлсний 60 жилийн ойд тэрээр "Варшавын бослого"-д зориулсан музейг нээлээ.
Тэрбээр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохынхоо өмнөх өдөр Нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа огцорчээ.
Ерөнхийлөгчөөр ажилласан үе
[засварлах | кодоор засварлах]2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт сонгогчдын 54.04% -ийн санал авсан Лех Качиньский өрсөлдөгч Дональд Тускийг хоёрдугаар шатанд ялж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав.
Тэрээр 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний Ассемблейн өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөж ажлаа албан ёсоор хүлээн авсан.
Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр хэд хэдэн зорилгоо илэрхийлсэн. Дотоод хэргийн талаар Польшид нийгмийн эв санааны нэгдлийг нэмэгдүүлэх, Бүгд Найрамдах Польш Улс дахь коммунист гэмт хэрэгт хариуцлага хүлээсэн, өртсөн хүмүүст шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдал, гэр бүлийн хөгжлийн аюулгүй байдлыг хангах зэрэг юм. Лех Качински Польшийн бүс нутгийн хоорондох эдийн засгийн тэгш бус ялгаатай байдлыг арилгахыг эрмэлзэнэ гэж мэдэгдэв. Тэрээр хэлсэн үгэндээ орчин үеийн шинэчлэлийг уламжлалтай хослуулж, Ромын Пап II Иоанн Павелын сургаалыг санаж явахыг мөн онцолж байжээ.
Эмгэнэлт үхэл
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгч Лех Качиньский 2010 оны 4 дүгээр сарын 10-нд "Катыний" аллагын 70 жилийн ойг тэмдэглэхээр явж байгаад ОХУ-ын Смоленскийн ойролцоо онгоц газардахын өмнөх нь осолдож нас барсан. Ерөнхийлөгч эхнэр Мария болон дагалдан яваа Катыний аллагад өртсөн хүмүүсийн гэр бүлийн төлөөлөгчид, парламентчид, санваартнууд, дайнд оролцсон ахмад дайчид, армийн цэргүүдийн хамт Зөвлөлтийн НКВД-д алуулсан Польшуудад хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байв.
Уг онгоцны ослоор Лех Качинскитай нийт 96 хүн уг онгоцны ослоор амиа алджээ. Засгийн газрын Ту-154 онгоцны ослын шалтгааныг өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлэж чадаагүй байна.
2010 оны 4 дүгээр сарын 18-нд Ерөнхийлөгчийг гэргийн хамт Краков дахь Вавелийн сүм хийдэд албан ёсоор оршуулсан байна.
2016 оны 6 дугаар сард Польшийн Засгийн газар онгоцны ослоор 96 амь үрэгсэдийн цогцсыг дахин гаргаж, задлан шинжилгээ хийж мөрдөн байцаалт явуулахыг мэдэгдсэн юм. Л.Качински болон түүний эхнэрийн цогцост задлан шинжилгээ хийсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 18-нд дахин оршуулсан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Польшийн ерөнхийлөгч
- Польшийн сенатч
- Польшийн хууль зүйн сайд
- Сеймийн гишүүн (Гуравдугаар Бүгд Найрамдах Улс)
- Польшийн ерөнхий прокурор
- Варшавын засаг дарга
- Варшавын улс төрч
- Эрх зүй ба Шударга ёс Намын гишүүн
- Польшийн намын дарга
- Гданьск Их Сургуулийн багш
- 20-р зууны эрх зүйч
- Жүжигчин хүүхэд
- Польшийн кино жүжигчин
- Польшийн өмгөөлөгч
- Унгар Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй)
- Гейдар Алиевын одон шагналтан
- Давхар Цагаан Загалмай одон шагналтан (1-р зэрэг)
- Их Витаутасын одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй)
- Инфант Дом Энрике гинжит одон шагналтан
- Польшийн Дахин төрөлт одон шагналтан (их загалмай)
- Румыны Од шагналтан (колланэ)
- Цагаан Бүргэд одон шагналтан
- Цагаан Арслан одон шагналтан (хүзүүний гинжтэй)
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (1-р зэрэг)
- Варшавын хүндэт иргэн
- Польшийн их сургуулийн хүндэт доктор
- Тбилисийн Улсын Их Сургуулийн хүндэт доктор
- Польшууд
- 1949 онд төрсөн
- 2010 онд өнгөрсөн