Лизинг (кино)

Лизинг - 2017 оны 6-р сарын 23-нд нээлтээ хийсэн Монголын инээдмийн уран сайхны кино. Найруулагчаар Д.Дэлгэрсайхан Х.Цасчихэр, гол дүрүүдэд Г.Жанчив, Д.Дэлгэрсайхан, М.Намуунцэцэг нар тоглосон.