Лимбэ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол үндэсний хөгмийн зэмсэг "Хөндлөн бишгүүр"-ийн монголчууд нэрлэж заншсан нэр. Лимбэ. Төвдөөр бишгүүрийн нэр. Монголд шарын шашин дэлгэрч сүм хийдүүд олноор бий болоход эрдэмтэй лам нар олон болж төвдөөр ярих дэгжирхэж зарим зүйлийг төвдөөр нэрлэх зэрэг байснаас ийн нэрлэх болсон байж болох. Гэвч сүм хийдэд хөндлөн бишгүүрээр хөгжимдөөд байдаггүй. Харин төвд судар номонд бишгүүрийн тухай бичсэн зүйл олон бий. Төвд бишгүүрийн нэрээр нэрлэх болсон шалтгааныг эндээс сурвалжилж болно...