Ли Сын-Ги

Ли Сын-ги (Солонгос: 이승기; Ханча: 李昇基; 1987 оны 1 сарын 13-нд төрсөн) бол Өмнөд Солонгос улсын дуучин, жүжигчин, хөтлөгч бөгөөд тайз дэлгэцийн хүн юм. Ли Сын-ги "Because You're My Woman", "Will You Marry Me", and "Return" зэрэг нэлээд олон хит дуутай. Солонгосын үнэтэй жүжигчдын тоонд ордог авьяаслаг залуу юм. Тэр 17 настайдаа анхны дебют дуугаа гаргаж байсан бөгөөд Азийн алдартай жүжигчдын нэг болсон юм. Түүний тоглосон алдартай киноноос дурдвал Миний найз охин есөн сүүлт үнэг (2010), Хаан хоёр зүрх (2012), Гу гэр бүлийн ном (2013), Сүн-Ү-Күн (2017–2018) зэрэг болно. Тэр бас 2 Өдөр 1 Шөнө шоу нэвтрүүлгийн анхны улирлын гишүүн болж байсан юм.

Ли Сын-ги 2005 онд анх MBC телевизийн Nonstop 5 хэмээх телевизийн богино хэмжээний драмад туслах дүрд тоглосон.

Телевизийн цувралууд[засварлах | кодоор засварлах]

Он Нэр Дүр Суваг
2004–05 Зогсолтгүй 5 Ли Сын-ги MBC
2006 The Infamous Chil Sisters Хван Тэ-жа KBS
2009 Brilliant Legacy Сон У Хван SBS
2010 Миний найз охин есөн сүүлт үнэг Ча Дэ-вуун
2011 Хамгийн агуу хайр өөрөө MBC
2012 Хааны хоёр зүрх Ли Жэ-ха
2013 Гу гэр бүлийн ном Чой Кан-чи
2014 You're All Surrounded Юн Дэ-Гу/Ким Жи-Ён SBS
2015 Продюссерууд өөрөө KBS2
2017–18 Сүн-Ү-Күн Сүн-Ү-Күн tvN
2019 Тэнэмэл Ча Дал-гун SBS
2021 Хулгана Жун Ба-рём tvN