Ли Фа Жан
Харагдац
Ли Фажан (ханз. 雷法章, кирилл монгол үсгээр Лей Фажан гэж бичих нь зүйтэй; 1903 - 1986), Бүгд Найрамдах Монгол Ард Улсад 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явагдсан тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалтыг ажиглахаар томилогдон ирсэн арван хоёр хүний бүрэлдэхүүнтэй Дундад Иргэн Улсын төлөөлөгчдийн тэргүүн. Тухайн үедээ ДИУ-ын Дотоод явдлын яамны орлогч сайдын албан тушаалд байв. Тэрбээр хожим 1981 онд "Монголд томилогдон бүх ард түмний санал хураалтыг ажигласан нь" хэмээх өгүүлэл бичиж Хятадын Дорнодахин сэтгүүлийн 1981 оны дугаар 7-д нийтлүүлсэн байна.