Jump to content

Логистик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цахим худалдаа: Агуулахын нэг хэлтэс
Усан тээвэр
Хуурай газрын тээвэр

Логистик нь бараа бол хүн тээвэрлэх, агуулах, шилжүүлэx (нэг тээврийн хэрэгслээс нөгөө тээврийн хэрэгсэл шилжүүлэн ачих) зэргийг судална. Логистик нь эдийн засгийн салбараас гадна өнөөдөр бие даасан тусдаа шинжлэх ухаан болон хөгжсөн. Логистикийн салбар нь 20-р зууны сүүл буюу даяарчлалын эринээс эхлэн эрчимтэй хөгжиж ирсэн ба ихэвчлэн томоохоон тээвэрлэлтийн байгууллага болон тээвэрлэгчдээс бүрэлдэнэ.

Бизнесийн логистикийг 1964 онд анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэж тодорхойлсон байдаг.

Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал:

International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986

Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана.

European Logistics Association ( ELA ) 1991

Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ.

Institute of Logistics 1995 England

Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино.