Jump to content

Лонжидын Энх-Амгалан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лонжидын Энх-Амгалан Нисванис хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, МУ-ын соёлын тэргүүний ажилтан.

1976 онд Увс аймгийн Ховд сумын "Хөх толгой" гэдэг газар 10 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд болон төрсөн. 1-р ангид байхдаа Эрдэнэт хотод шилжин ирсэн бөгөөд аав П.Лонжид нь киномеханикч,улсын тэргүүний анчин, яруу найрагч хүн байлаа. Өвөө М.Пунцаг нь Увс аймгийн орлогч даргаар ажиллаж байв.

Нисванис хамтлагийг 1996 онд үүсгэн байгуулсан бөгөөд өөрөө хамтлагийн ахлагч. Нисванис хамтлаг нь пост гранж альтернатив металл стилээр тоглодог амьд хөгжмийн хамтлаг юм. Байгуулагдсанаас хойш 3 цомог гаргасан.

  • 1996 оны 11 сарын 22, 23-нд СТӨ-н анхны бие даасан "Сонсохыг хориглоно" тоглолтоо хийв. Энэ ондоо Пентатоник хөгжмийн наадмаас "Шилдэг дебют хамтлаг" шагнал авсан.
  • 1997 оны 11 сарын 25,26-нд "Сонсохыг хориглоно-2" тоглолтоо хийв.
  • 1999 оны 12 сарын 5-нд "Харанхуй цээжний цонх" тоглолтоо Top Ten клубт хийсэн.
  • 2000 оны 4 сарын 9-нд Nisvanis Go Unplugged тоглолтоо Top Ten клубт хийжээ.
  • Жил бүр хамтлагийн төрсөн өдөр болон фэн клубынхаа төрсөн өдрөөр тус тус тоглолт хийдэг уламжлалтай.

Өөрөө хамтлагийнхаа дуунуудад ая хийж, үгийг нь зохиодог. Мөн бусад дуучидтай хамтран уран бүтээл туурвидаг. Тухайлбал: Сарантуяа дуучны “Тэнэг ялааны дууль”, “Мэдэхгүй”, “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ” дуунуудын үг, аяыг, дуучин Ариунаагийн “Утасны чинь дугаар”, “Bye bye” дуунуудын аяыг, дуучин Отгоогийн “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” дууны аяыг, “Маргааш надад ирнэ”, “Яагаад”, “Тэгэхэд би” дуунуудын үг, аяыг зохиосон.