Лос Аламосын Үндэсний Лаборатори

Лос Аламосын Үндэсний Лаборатори (англ. Los Alamos National Laboratory) нь АНУ-ын цөмийн зэвсэг бүтээдэг хоёр гол лаборатор төв байгууламжийн нэг юм. Тус лаборатор нь Нью-Мексик мужийн Лос Аламос дүүрэгт байрладаг, 9000 үндсэн ажиллагсадтай, 120 эрчим хүчний яамны хяналтын ажиллагсадтай, 650 гэрээгээр ажиллагсадтай, жилийн төсөв нь 2,2 тэрбум доллар бүхий шинжлэх ухаан технологийн аварга цогцолбор юм. Лос Аламосын Үндэсний Лабораторид (ЛАҮЛ) үндэсний аюулгүй байдал-цөмийн технологи, сансар судлал, сэргээгдэх эрчим хүч, нанотехнологи, супер компьютерын чиглэлээр судалгаа явуулдаг. ЛАҮЛ-д их сургуулиудын эрдэмтэд ба оюутнууд олноороо ирж хамтарсан судалгааны ажил хийдэг. Үндсэн ажиллагсадынх нь 33% нь физикчид, 25% нь инженерүүд, 16% нь химичид ба материал судлаачид, үлдсэн нь математикчид, тооцоолон бодохын эрдэмтэд, биологичид, газар зүй ба бусад чиглэлийн эрдэмтэдээс бүрдэнэ.
Бичлэг
[засварлах | кодоор засварлах]
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
- АНУ-ын цөмийн эрчим хүч
- Цөмийн судалгааны төв
- Нью-Мексикогийн зэвсэгт хүчний байгууламж
- Зэвсэгт хүчний цөмийн техникийн байгууламж
- Манхэттен төсөл
- Лос Аламос тойрог
- АНУ-ын эрчим хүчний яам
- Консорциум
- 1943 онд байгуулагдсан
- 1940-өөд онд барьсан
- Индианагийн аж ахуйн нэгж
- 1996 онд байгуулагдсан
- Түүхэн дүүрэг
- Түүхий