Лувсангийн Болд
Харагдац
Лувсангийн Болд (1959 онд Улаанбаатар хотод төрсөн )-Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, уран барималч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1975-1979 онд Дүрслэх Урлагийн дунд сургууль төгссөн.
1983-1988 он ЗСБНХУ-ын Москва хотын Строгановын нэрэмжит урлаг, үйлдвэрлэлийн дээд сургуулийн уран баримлын анги төгссөн.
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож Монгол Улсын Төрийн ордны өмнөх "Их эзэн Чингис хаан", "Өгөөдэй хаан", "Хубилай хаан", "Боорчи жанжин", "Мухулай жанжин" нарын монумeнталь цогц хөшөө баримал бүтээж Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]1989 он "Бүрээч"
1993 он "Уурхайчин"
1996 он "Мигжэд Жанрайсиг" бурханы баримал зэрэг олон арван бүтээлүүдийг урласан.