Лувсангийн Хүрэлбаатар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Лувсангийн Хүрэлбаатар (1952 онд төрсөн) нь Монголын бизнесмэн, Монос Группийн ерөнхийлөгч.

Намтар[засварлах | edit source]

Хүрэлбаатар 1970 онд, тэр үеийн ЗХУ-ын Пятигорск хотын эм зүйн дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгсөөд эм хангамжийн салбарт өөрийн мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1990 онд анхны хувийн эм, гоо сайхны “Монос” жижиг үйлдвэрийг үүсгэн байгуулсан.

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих хүнд жилүүдэд өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн эм, гоо сайхны жижиг үйлдвэр болон эмийн сан байгуулснаар, өнөөгийн эмийн төдийгүй, эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй компанийн эхлэлийг тавьсан.

Түүний цуцашгүй хөдөлмөрч, хичээнгүй, удирдан зохион байгуулах чанар нь одоогийн эм зүйн салбарын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан. Тиймээс ч төр засгаас түүний бүтээлийг үнэлэн, Монгол Улсын Төрийн шагналыг хүртээжээ.

2004 онд Уламжлалт анагаах ухааны эмнэл зүй, эм зүйн зарим асуудлууд сэдвээр Европын Холбооны Мэдээллийн Академийн эрдмийн зөвлөлөөс эм зүйн ухааны доктор цол, Европын Холбооны Мэдээллийн Академи, Аттестатын Дээд Хорооноос профессор цол хүртсэн.

Гэр бүл[засварлах | edit source]

Хүрэлбаатар эхнэр, хоёр хүүхэдтэй. Охин Солонго, хүү Ананд нь хоёул Монос группэд удирдах албан тушаал хашдаг юм. Эхнэр нь олонд танил биш далдхан байдаг.