Лувсандоржийн Өлзийсайхан
Лувсандоржийн Өлзийсайхан (1976 онд төрсөн ) -Монгол Улсын Үндэн хуулийн цэцийн гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1993 онд Нийслэлийн 50 дугаар дунд сургууль төгссөн.
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн бакалавр,
1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
1998-2002 онд УБИС-д багш.
2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш.
2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх. шинжээчдийн хэсэг хариуцсан ахлах зөвлөх,
2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх,
2013-2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга,
2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч.
2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын дарга.
2019-2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байна.
2023 оны 11-р сард Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж баталсан байна.
2025 оны 11-р сарын 28-нд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон.
Тэрбээр Үндсэн хууль болон шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой.