Jump to content

Лхагвадоржийн Бүүвэйбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лхагвадоржийн Бүүвэйбаатар (1994 онд төрсөн) Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын баритон хоолойтой гоцлол Соёлын тэргүүний ажилтан дуучин.

Лхагвадоржийн Бүүвэйбаатар

2011 онд Хөгжим Бүжгийн Коллежид элсэн орж СТА Ч.Чинзориг багшийн удирдлаганд, 2012-2016 онд МУГЖ Х.Үнэхнүү багшийн удирдлаганд Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн.

2016 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.

  • Ж.Бизе “КАРМЕН” дуурийн Эскамильо, Моралес
  • Ж.Верди “ТРАВИАТА” дуурийн Жорж Жермон
  • Ж.Пуччини “ТОСКА” дуурийн Шаррон
  • Ж.Пуччини “БОГЕМА” дуурийн Шонар
  • Ж.Россини “СЕВИЛИЙН ҮСЧИН” дуурийн Фиорелло, Офицер
  • В.А.Моцарт “УВИДАСТ ЛИМБЭ” дуурийн Папагено
  • И.Штраус “САРЬСАН БАГВААХАЙ” дуурийн Франк
  • П.И.Чайковский “ЕВГЕНИЙ ОНЕГИН” дуурийн Сумангийн дарга
  • Б.Дамдинсүрэн “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурийн Юндэн
  • Х.Билэгжаргал “ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурийн Лодон
  • Ц.Нацагдорж “ГҮНГЭРИЙН ГҮНЖ” дуурийн Цэн Бахт
  • Б.Шарав “ЧИНГИС ХААН” дуурийн Билгүтэй
  • Л.Мөрдорж “ХӨХӨӨ НАМЖИЛ” дуурийн Түшмэл зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний дууриуудийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн чавдарлаг уран бүтээлч юм.